Magic Monitoring ERP

Манай компани нь 2015 оноос орчин үеийн үүлэн тооцоололд суурилсан  Жижиг дунд ААН үүдийн үйл ажиллагааны процессийг автоматжуулж үр дүнтэй ашигтай ажиллах удирдлагуудын шийдвэр гаргалтыг дэмжих програм хангамж болох Magic Monitoring ERP системийг боловсруулан зах зээлд нийлүүлэхээр зорин ажиллаж байна.

Энэхүү систем нь байгууллагын ажил үйлчилгээг Шилэн, Цаг хугацаандаа, Хяналттай, Нэг ой санамжтай, Бүтээмжтэй болгох бөгөөд доорх дэд системүүдээс бүрдэнэ.

  • Мөнгөн урсгалын хяналт, тайлагналын систем
  • Үйлчилгээний байгууллагын өртөг тооцох систем
  • Ажлын гүйцэтгэлийг тайлагнах, хянах систем
  • Гэрээний биелэлтийн систем
  • Албан бичиг дугаарлалт, архивын систем

 

Энэхүү систем нь байгууллагын ажил үйлчилгээг:
 
 

Ажилтнуудын, хэлтэс нэгж бүрийн, төсөл хөтөлбөрүүдийн г.м хийж байгаа ажлууд байгууллагын удирдлага, ажилтан, шаардлагатай бол үйлчлүүлэгчдэд шилэн байдлаар харагдана. Өөрөөр хэлбэл: Байгууллагын ажил хаана саатсан, ажлын бүтээмж ямар байгаа, ямар ажлууд хугацаандаа хийгдэхгүй байгаа, гэрээт ажлын биелэлт ямар байгаа зэргийг шилэн байдлаар харах боломжтой.

Бизнесийн үйл ажиллагааны процесс, тайлагнах, мэдээлэх процессууд хамт явагдана. Тухайлбал:

  • Сар бүрийн 1-нд өмнөх сарын касс, харилцах, мөнгөн урсгалын тайлан гарна;
  • Төсөл ажлууд дээр хэдэн цаг, хэн хэн ажилласан нь тухай бүр мэдэгдэнэ;
  • Үйлчлүүлэгч, ажилтан, байгууллагын харилцаа холбоог шууд харах боломжтой;
  • Гэрээний биелэлт, ажлын гүйцэтгэл, зөвлөмжийг цаг хугацаанд нь харах;
  • Ажилтан, хэлтэс нэгжийн ажлыг цаг тухайд нь харах боломжтой;

Ажилтан бүр хийж байгаа ажлаа Magic Monitoring системд кодлон бүртгэж явах ба ингэснээр удирдах ажилтан та байгууллагынхаа удирдлагыг гартаа авна.

Өөрөөр хэлбэл: Байгууллага дээр гарч байдаг жижиг, том бүх ажлууд дээр хяналт тавих, мониторинг хийх, зөв шийдвэр гаргах боломжтой. Хяналтын төрлүүд:

  • Мөнгөнийн орлого зарлага, мөнгөн урсгалаа хянах;
  • Гэрээний биелэлт, ажлын гүйцэтгэлийг хянах;
  • Төсөл хөтөлбөрөө хянах;
  • Ажилтан, хэлтэс нэгжүүдийг хянах;

Мөн төрөл бүрийн статистик мэдээллүүд эрэмбэлэгдэн хяналтын самбар дээр гарч ирсэнээр ажилтнууд илүү хариуцлагатай болж, байгууллагын ажлын бүтээмж нэмэгдэнэ.

Тухайлбал ажилтан талаас:

  • Хамгийн их хоцорсон ажилтнууд;
  • Хамгийн илүү цагаар ажилласан ажилтнууд;
  • Хамгийн их чөлөө авсан ажилтнууд;
  • Хамгийн эрт ирдэг ажилтнууд;
  • Хамгийн орой тардаг ажилтнууд;
  • Хамгийн их орлого авчирдаг ажилтнууд;
  • Хамгийн олон харилцагчтай ажилтнууд;

Харилцагч талаас:

  • Хамгийн орлого өндөртэйүйлчлүүлэгч;
  • Хамгийн ашигт ажиллагаа өндөртэй үйлчлүүлэгч;
  • Хамгийн их нэгж гүйлгээнд ногдох хугацаа ихтэй үйлчлүүлэгч;
  • Хамгийн гэрээний биелэлт сайтай үйлчлүүлэгч;
  • Хамгийн их цаг зарцуулсан үйлчлүүлэгч;

Өнөө үед компьютер бол тухайн хүний, байгууллагын хийсэн ажлыг хадгалдаг ой санамж болсон. Өөрөөр хэлбэл: Компьютер бүр дээр ой санамж үүсч байна. Тэр ой санамж нь компьютераасаа хэд дахин үнэтэйцэнэтэй.

Иймд тэдгээр ой санамжуудыг хэрхэн нэгтгэж, нэг болгож цэгцтэй хадгалах вэ гэдэг асуудал байгууллага бүр дээр чухал болоод байна.

Хүн өөрийнхөө компьютер дээрх мэдээллийг зөв, цэгцтэй хадгалахад төвөгтэй болсон өнөө цагт байгууллагын, эсвэл харилцагчдын мэдээллийг цэгцтэй хадгална гэдэг амаргүй.

Харин Magic Monitoring ERP систем энэхүү боломжийг бий болгож байгаа юм. Ялангуяа харилцагчтай холбоотой чухал мэдээллүүд, файлын сангуудыг системтэй хадгалах, байгууллагын хэмжээнд нэг ой санамж бий болгох боломжтой болж байна.

Тухайлбал: Нэгж ажлыг 10 минут хийдэг байсан бол хэрхэн 6-7 минутанд багтаан хийдэг болгох вэ гэдэг үндсэн асуулт бидэнд байдаг. Хэрэв ингэж чадвал байгууллага өртөг зардлаа бууруулж, ажилтнууд цагтаа тарж, гэр бүлдээ илүү цаг зарцуулдаг болох боломжтой юм.

Бидний хамгийн хариуцлагатай үйлчилгээ болох аутсорсинг үйлчилгээн дээр, нэгж гүйлгээнд ногдох хугацааг харилцагч бүр дээр тодорхойлдог болсноор доорх давуу талууд бий болж байна.

  • Байгууллага хариуцсан ажилтнууд хариуцсан ажлаа байж болох хурдан хугацаанд хийх хөшүүрэгтэй болох;
  • Ажилтнуудын хооронд шудрага өрсөлдөөн бий болох;
  • Харилцагч байгууллага дээр ажиллах цагийг бууруулах;
  • Байгууллагынхаа ашигт ажиллагааг нэмэгдүүлэх;
  • Цагтаа тарах;г.м

Мэдээ мэдээлэл

Видео сурталчилгаа