Он цагийн товчоон

Бидэнтэй 17 жил хамт байгаа харилцагч, суралцагч түншүүддээ бүгдэд нь баярлалаа.

  • 2017 он

    Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институтээс жил бүр аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг нэгтгэж эрэмбэлэхэд 2016 онд 143 компаниудаас 6-р байранд орлоо.

    MagicMonitoring ERP систем дээр ажилтнуудын цаг бүртгэл, ажлын бүтээмжийг сайжруулах, мөн хэрэглэгчийн үйлчилгээний дэд системүүдийг шинээр нэвтрүүллээ.

    Орхон салбарт татварын зөвлөх үйлчилгээ болон аудитын үйл ажиллагаа нэмж явуулах зөвшөөрөл авлаа.

    Сургалтын төвийн 1300 дэхь ангийн төгсөлтөө хийлээ.

    10 жилийн ойн баяраа тэмдэглэлээ.

  • 2016 он

    Мэжик Финанс Санхүүгийн програм хөгжүүлэгч Мэжик Клоуд ХХК нь програм хэрэглэгчдийнхээ анхдугаар уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

    Монголын Нягтлан Бодогчдын Институт (ММНБИ) жил бүр аудитын компаниудтайгаа хамтран шилдгүүдээ тодруулахад 2016 оны “Ажлын байрны өсөлттэй” аудитын компаниар шалгарав.

    ММНБИ-ээс жил бүр аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниудын санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийг нэгтгэж эрэмбэлэхэд 2015 онд 137 компаниудаас 17-р байранд эрэмбэлэгдлээ.

    Аудитын тухайн хуулийн 9.2, 9.3-т заасны дагуу татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ, санхүү нягтлан бодох бүртгэлийн зөвлөх болон сургалтын үйлчилгээг Мэжик консалтинг аудит ХХК руу нэгтгэж шинэ хуулийн дагуу нэгдэж буй анхны аудитын компани болов.

    Улаанбаатар Хот дахь 3 дахь “Зайсан” салбараа нээв.

    3,4-р хорооллын салбарыг баруун дөрвөн зам “Колорадо бизнес центр”-т нүүлгэв.

    Санхүүгийн зохицуулах хорооноос 2016/12/14-ийн өдөр 5/57-тоот “Даатгалын байгууллага”-д аудит хийх зөвшөөрөл авав.

    Намжил Ил Тод болсон нь киног ТИНЗ нийгэмлэгтэй хамтран бүтээв.

  • 2015 он

    Байгууллагын удирдлагуудад зориулсан санхүүгийн сургалт явуулж эхлэв.

    Мэжик Клоуд ХХК нь “Magic Monitoring ERP” системийг зах зээлд нэвтрүүлж эхлэв.

    Мэжик Капитал ББСБ ХХК байгуулагдав.

    Мэжик групп ХХК байгуулагдав.

    Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжихтэй холбоотой сургалтыг үйлчлүүлэгч байгууллагуудад болон дотооддоо зохион байгуулав.

    Өмнөговь Аймагт салбар байгуулав.

  • 2014 он

    Мэжик Чойс ТМЗ ХХК байгуулагдаж, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авч, Хороолол салбарын 300м2 талбайг тохижуулав.

    Намжил нягтлан авсан нь комик /хүүхэлдэйн кино/ хийв.

    Мэжик Чойс ХХК болон Шидэт шийдэл ХХК хамтран програм хангамжийн Мэжик Клоуд ХХК-г үүсгэн байгуулав.

    Байгууллагын брэнд бүүкийг шинэчлэв.

    1000 санхүүчдийн баяраар “Шилдэг санхүүгийн сургалтын төв”-өөр шалгарав.

  • 2013 он

    Санхүүгийн холбогдолтой файлуудыг байршуулсан www.file.sanhuu.mn сайтыг ажиллуулж эхлэв.

    Намжил нягтлан болсон нь комик /хүүхэлдэйн кино/ хийв.

    ММНБИ-ээс аудитын байгууллагууд дунд зохион байгуулсан спортын тэмцээнд сагсан бөмбөгийн төрөлд эмэгтэй баг хүрэл медаль авав.

    Томоохон компанийн санхүүгийн тайланг багийн зохион байгуулалттай гаргах зорилгоор “Санхүүгийн тайлан гаргах төсөл” сургалт явуулж эхлэв.

  • 2012 он

    Үүсгэн байгуулсны 5 жилийн ойн баяр тэмдэглэв.

    Орчин үеийн “Царцаа Намжил” комик /хүүхэлдэйн кино/ хийв.

    10-р хорооллын салбарыг 3,4-р хороололд шилжүүлж Үйлчилгээний талбайг 200м2 болгож томруулав.

    ХҮДС-ийн салбараа Гандирс цамхагт шилжүүлж 123м2 өөрийн байртай болов.

  • 2010 он

    Татварын хуулиар 7 хоногийн сургалт явуулж эхлэв.

    Мэжик Консалтинг Аудит ХХК байгуулагдаж, Сангийн яамнаас аудит, баталгаажуулах үйлчилгээ явуулах 083/2010 тоот зөвшөөрөл авав.

  • 2009 он

    Улаанбаатар хотод БГД, 10-р хороололд 3 дахь салбараа нээв.

    Орхон Аймаг, Эрдэнэт хотод 4 дэх салбараа нээв.

    Нярвын 7 хоногийн сургалт явуулж эхлэв.

    Нярав, Санхүү бүртгэл, Татварын хуулиуд, НББОУС, СТОУС-ын видео хичээлүүдийг www.tube.sanhuu.mn сайтад байршуулж эхлэв.

  • 2008 он

    Дархан-Уул аймаг, Дархан хотод 2 дахь салбараа нээв.

    www.sanhuu.mn сайтыг ашиглалтад оруулав.

    Сангийн яамны НББ, Санхүүгийн програм хангамжид хяналт тавих журмын шаардлагад нийцсэн тул Magic Finance програм гэрчилгээ авав.

  • 2007 он

    Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институтээс /ММНБИ/ нягтлан бодох бүртгэлийн сургалт явуулах зөвшөөрөл авав.

    Мэжик Чойс сургалтын төв Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд /ХҮДС/ байгуулагдав.

    Оюуны өмчийн газраас Magic Finance санхүү, татварын програмын зохиогчийн эрхийн гэрчилгээ авав.

    Санхүүгийн тайланг гар аргаар болон Magic Finance програмаар гаргах 14 хоногийн сургалт явуулж эхлэв.