Манай эрч хүчтэй, эвсэг хамт олонтой нэгдэж мэдлэг чадвараа солилцож хамтдаа өсөн дэвжиж Монгол улсдаа ихийг хийж бүтээгээрэй.

Мэжик Консалтинг Аудит ХХК нь эрхэм зорилгодоо хүрэхийн тулд, харилцагч үйлчлүүлэгчдээ мэргэжлийн өндөр төвшинд үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Бид компанийн нийгмийн хариуцлагын асуудалд хандахдаа үйлчлүүлэгчид, харилцагчид, ажилчид, нийгэм, байгаль орчинд нөлөөлж буй байдал нь эерэг байх ёстой гэсэн чиглэлийг баримталдаг. Өөрөөр хэлбэл бид дараах гурван асуудлын тэнцвэрт байдлыг хангаж ажилладаг.

People: Хүн

Ажиллагсад, ажилтнуудын эрүүл мэнд, хөдөлмөр хамгаалал, сургалт, боловсрол, нийгмийн халамжид анхаарч ажилладаг.

  • Манай үйл ажиллагааны гол хөдөлгөгч хүчин болох ажилтнуудынхаа мэдлэг боловсролд анхаарч ажилтнуудыг дотооддоо болон гадны багш сургалтын төвүүдийн мэргэжлийн сургалтуудад хамруулж мэдлэг боловсролыг дэмжиж ажилладаг. Мөн мэргэжлийн зэрэг олгох сургалт, шалгалтад бэлтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, цалинтай чөлөө олгох гэх мэтээр дэмжин ажиллаж байна.
  • Зарим ажилтнуудыг нарийн мэргэжлийн эмнэлгийн үзлэгт хамруулдаг.
  • Харааны нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт ажилтнуудыг хамруулдаг.
  • Ажилтнууд шинээр гэр бүл болох, шинэ хүүхэд мэндлэх, гачигдал зовлон тохиолдоход мөнгөн болон бусад чиглэлээр дэмжлэг үзүүлдэг.
  • Ажилтнуудыг урамшуулж, жил бүр Монгол улсын үзэсгэлэнт байгалиар болон гадаад улсаар аялуулдаг.

Planet: Байгаль орчин

Бид агаарын болон орчны бохирдолд нөлөөлөгч хүчин зүйлсийн нэг болох ил задгай хог хаягдлыг нийтээр цэвэрлэх аргах хэмжээнд идэвхтэй оролцдог. Мөн мод тарих арга хэмжээг жил бүр зохион байгуулж ажиллаж байна. Оффисийн хэрэглээнд цаасны зөв зохистой хэрэглээг нэвтрүүлэн ажиллаж байна.

Profit: Баялаг

Улс орны эдийн засагт, нийгэмд бид шууд болон шууд бусаар хувь нэмрээ оруулж ажилласаар ирсэн билээ.
Боловсролыг дэмжих:

  • Бид www.sanhuu.mn сайтаар дамжуулан хүн амын санхүүгийн боловсрол хувь нэмэр оруулах үүднээс хувь хүмүүс, аж ахуй нэгж байгууллагуудаас ирж буй санхүү, татвартай холбоотой асуултуудад 24 цагийн дотор хариулж ажиллаж байна. Мөн сайтад санхүүгийн тооцоололтой, сонирхолтой файл байршуулсан хүмүүсийн файл татагдах бүрд цалин бодогдож, олгож урамшуулж байна.
  • Мөн ММНБИ-ээс зохион байгуулдаг Нягтлан бодох бүртгэлийн улсын 18-р олимпиадад оролцсон шилдэг 10 оюутныг эрхийн бичиг, үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулан, олимпиадын 2 дахь өдрийн багуудын дунд зохион явуулдаг “Кейс шийдвэрлэх” тэмцээний мөнгөн шагналыг жил бүр уламжлал болгон ивээн тэтгэж оюутан залуучуудыг дэмжиж ажиллаж байна.
  • МҮОНРТ-ээс зохион байгуулдаг “Робокон” тэмцээнд ШУТИС-ийг төлөөлөн оролцдог “MAGIC” багийг ивээн тэтгэж байгаа бөгөөд энэхүү баг маань амжилттай оролцож 2015 онд 6-р байр, 2016 онд 5-р байранд шалгарч тогтмол амжилттай оролцож байгаа.
  • Бизнес радио 98.9-тэй хамтран Санхүүгийн мэдлэгийг сонсогчдод хүргэхийг зорин цуврал нэвтрүүлэг бэлдэн явуулсан бөгөөд цаашдаа мэдээллийн бусад хэрэгслүүдээр дамжуулан иргэдийн санхүүгийн боловсрол хэрэгцээтэй мэдээллийг түгээж ажиллана.
  • Их дээд сургуулийн оюутнуудыг “Цалинтай оюутан” хөтөлбөрт хамруулж дадлагажуулан, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг.

Татвар төлөлт:

Өнгөрсөн жилүүдэд эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байж, эдийн засгийн хямралд үргэлжилсэн боловч бид 2015-2016 онуудад 200 орчим сая төгрөгийн, 2017 оны эхний 8 сарын байдлаар 141,3 сая төгрөгнийн татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн дагуу үнэн зөв тайлагнаж, төлж ирсэн байна.

Эрүүл мэнд:

Ажилтнууд Дэлхийн донорын өдрөөр Цусны үндэсний төвд манай хамт олон цус хандивлах аян өрнүүлж эрдэнэт хүний амийг аврах үйлст өөрсдийн хувь нэмрийг оруулсан билээ.

Мөн тархи, мэдрэлийн өвчнийг анагаан сувилж олон хүнд эрүүл мэнд, ар гэрт нь аз жаргал бэлэглэсэн Төв аймгийн Аксион мэдрэлийн эмнэлэгт 3 сая төгрөгийн хандив өглөө.

Мэжик Группийн үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой 2017 оны 12 сарын 01-ний өдөр болж өнгөрсөн билээ. Тус арга хэмжээний үеэр зочдын дунд дуудлага худалдаа явуулж уг дуудлага худалдааны орлогоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв , эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн төвд хэрэгцээтэй даралтын аппаратыг авч бэлэг болгон өглөө. Дуудлага худалдаанд оролцсон нийт зочиддоо баярлалаа. Монголын үрс маш олон болох болтугай.