Касс менежментээ хэрхэн сайжруулах вэ?

Хүний амьдралыг тэтгэгч эд эс бол цус бөгөөд цусны эргэлт сайн байх тусам хүн эрүүл чийрэг харагдана. Тэгвэл байгууллагын үйл ажиллагааг тэтгэгч эд эс бол мөнгө бөгөөд Мөнгөний эргэлт сайн байх тусам байгууллага урт удаан хугацаанд оршин тогтноно.

Иймд касс менежмент буюу мөнгөн хөрөнгөө зөв удирдах нь байгууллагын удирдлагын номер 1 асуудал байдаг. Санхүүгийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэгт Мөнгөн гүйлгээний тайлан гэж байдаг.

Байгууллагын удирдлага Мөнгөн хөрөнгөө зөв удирдаж байгаа эсэхийг Мөнгөн гүйлгээний тайлангаас харж болно. Ингээд Мөнгөн гүйлгээний тайланг харж касс менежментээ хэрхэн сайжруулж болох тухай 2 зөвлөмж өгье.

Нэг:

Зарим байгууллагууд үндсэн үйл ажиллагааны орлогоороо зардлаа санхүүжүүлж чадахгүй болох тохиолдол байдаг. Энэ нь Мөнгөн гүйлгээний тайланд доорх байдлаар илэрнэ.

  МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН  
     
  ЧУЛУУН ЗҮРХ ХХК  
  Аж ахуйн нэгжийн нэр  
    /төгрөгөөр/
Мөр дугаар
ҮЗҮҮЛЭЛТ
20ХХ он /Өссөнөөр/
1 Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн  
1.1 Мөнгөн орлогын дүн (+) 20,000,000.00
  1.1.1 Бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсний орлого 20,000,000.00
  1.1.6 Бусад мөнгөн орлого 0
1.2 Мөнгөн зарлагын дүн (-) 23,000,000.00
  1.2.1 Ажилчдад төлсөн 0
  1.2.8 Бусад мөнгөн зарлага 23,000,000.00
1.3 Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн -3,000,000.00

 

Жишээ нь: Чулуун зүрх ХХК-ний үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний алдагдал -3000,000 төгрөг байна. Энэ үед байгууллага доорх 3 арга хэмжээг авах ёстой. Үүнд:

1. Зардлаа хэмнэх. Тухайлбал:

  • Ажилтнуудынхаа цалинг бууруулах, цомхтгох
  • Баяр ёслолын зардлаа багасгах
  • Тансаг хэрэглээгээ багасгах
  • Санхүүгийн дотоод хяналтаа сайжруулж зардлаа бууруулах

2. Элдэв зүйлд хөрөнгө оруулалт хийхгүй байх. Тухайлбал:

  • Бусдад мөнгө зээлэхгүй байх
  • Онц шаардлагагүй бол үндсэн хөрөнгө авахгүй байх
  • Ногдол ашиг хуваарилахгүй байх

3. Борлуулалтаа нэмэгдүүлэх.

Бараа бүтээгдэхүүнээ сурталчилвал борлуулалт нэмэгдэж бэлэн мөнгөний нөөц нэмэгдэнэ гэж үзэн маркетингийн зардлаа нэмэгдүүлж болно. Энэ нь хэсэг хугацаанд үр дүнгээ өгч болох боловч бараа бүтээгдэхүүний чанар сайн биш байгаа тохиолдолд үр дүнтэй арга биш байдаг. Учир нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар үйлчлүүлэгчийн хүлээлтээс давж чадахгүй байх тохиолдолд тухайн байгууллагын /эсвэл бүтээгдэхүүний/ нэр хүнд унадаг.

Хэрэв дээрх арга хэмжээнүүдийг авахгүй бол байгууллагад мөнгөний нөөц багасах, улмаар зээл авах гэсэн сөрөг үр дүнгүүд гардаг.

Хоёр:

Харин зарим байгууллагууд үндсэн үйл ажиллагааны орлогоороо зардлаа санхүүжүүлж чадаж байгаа боловч бэлэн мөнгөний нөөц багассан байдаг.

  МӨНГӨН ГҮЙЛГЭЭНИЙ ТАЙЛАН  
     
  ЧУЛУУН ЗҮРХ ХХК  
  Аж ахуйн нэгжийн нэр  
    /төгрөгөөр/
Мөр дугаар
ҮЗҮҮЛЭЛТ
20ХХ он /Өссөнөөр/
1 Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн  
1.1 Мөнгөн орлогын дүн (+) 20,000,000.00
  1.1.1 Бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсний орлого 20,000,000.00
  1.1.6 Бусад мөнгөн орлого 0
1.2 Мөнгөн зарлагын дүн (-) 15,000,000.00
  1.2.8 Бусад мөнгөн зарлага 15,000,000.00
1.3 Үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн /ҮҮАЦМГ/ 5,000,000.00
2 Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ 0
2.1 Мөнгөн орлогын дүн (+) 0
  2.1.1 Үндсэн хөрөнгө борлуулсны орлого 0
2.2 Мөнгөн зарлагын дүн (-) 15,000,000.00
  2.2.1 Үндсэн хөрөнгө олж эзэмшихэд төлсөн мөнгө 5,000,000.00
  2.2.5 Бусдад олгосон зээл болон урьдчилгаа 10,000,000.00
2.3 Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээ -15,000,000.00
3 Санхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ 0
3.1 Мөнгөн орлогын дүн (+) 0
  3.1.1 Зээл авсан, өрийн үнэт цаас гаргаснаас хүлээн авсан 0
3.2 Мөнгөн зарлагын дүн (-) 4,000,000.00
  3.2.1 Зээл, өрийн үнэт цаасны төлбөрт төлсөн мөнгө 0
  3.2.4 Төлсөн ногдол ашиг 4,000,000.00
3.3 Санхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн -4,000,000.00
4 Бүх цэвэр мөнгөн гүйлгээ -14,000,000.00
5 Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эхний үлдэгдэл 15,000,000.00
6 Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдэл 1,000,000.00

 

Жишээ нь:Чулуунзүрх ХХК нь үндсэн үйл ажиллагаанаас 5 сая төгрөг олсон боловч мөнгөний нөөц 14 сая төгрөгөөр буурсан байна. Энэ үед байгууллагын удирдлага тохиромжгүй зүйлд хөрөнгө оруулалт хийсэн байж болзошгүй гэж үзэж мөнгөн гүйлгээний тайланг шалгах ёстой.

Тухайлбал: Бусдад 10 сая төгрөгний зээл олгосон, онц шаардлагагүй 5 сая төгрөгний үндсэн хөрөнгө  авсан, мөнгөний үлдэгдэл муу байхад компаний эзэн өөртөө 4 сая төгрөг авсан.

Цаашид энэ компани мөнгөгүй болсон учраас зээл авч урсгал зардлаа санхүүжүүлэх дээрээ тулсан байна. Хэрэв мөнгөн урсгал нь + тэмдэгтэй мөртлөө зээл авсан бол удирдлага касс менежментээ буруу хийсэнтэй холбоотой байж болох юм. Ийм Мөнгөн гүйлгээний тайлантай үед удирдлага доорх шийдвэрийг гаргавал зохино.

  1. Дахин бусдад зээл өгөхгүй байх
  2. Яаралтай авлагаа цуглуулах
  3. Ногдол ашиг эсвэл, үндсэн хөрөнгө авахдаа  үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний /ҮҮАЦМГ/дүнг заавал харж байх. ӨХ: “ҮҮАЦМГ<ҮХ+Ногдол ашиг”байвалмөнгөний нөөц багасах, цаашлаад зээл авах нигуртай болно гэж ойлгох.
  4. Өмнөх тайлант хугацаанд ҮҮАЦМГ-ний дүн – тэмдэгтэй гарсан бол бусдад зээл өгөх, ногдол ашиг авах тухай бодох ч хэрэггүй. Мөн үндсэн хөрөнгө авахдаа ач холбогдлыг нь сайн бодож байж авах хэрэгтэй.

Хэрэв байгууллага санхүүгийн тайлангаа үнэн зөв гаргадаг бол бэлэн мөнгөний хомсдолд яагаад орсоныг Мөнгөн гүйлгээний тайлангаас энэ мэт хялбархан харж болно. Иймд Касс менежментээ зөв удирдая гэвэл одоо ямар байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Ингэхийн тулд санхүүгийн тайлангаа зөв гаргах нь 1-р асуудал юм.

Бидний зорилго бол байгууллагын мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлэх явдал. Харин баланс дээр мөнгөний үлдэгдэл нэмэгдсэн бол баярлахаасаа өмнө Мөнгөн гүйлгээний тайлангаа харах хэрэгтэй. Хэрэв байгууллагын мөнгө доорх шалтгаануудын улмаас нэмэгдсэн бол баярлахгүй байж болно:

  1. Зээл авсан учраас нэмэгдсэн
  2. Авлагаа цуглуулсан учраас нэмэгдсэн
  3. Хандиваар нэмэгдсэн
  4. Эзэн хөрөнгө оруулалт хийсэн учраас нэмэгдсэн
  5. Үндсэн бус үйл ажиллагааны орлогоор нэмэгдсэн

Бизнесээ ашигтай ажилуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдаг. Иймд та санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд (Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.

Утас: 7013-1044,