ЗАВСРЫН АУДИТ

Аж нэгжийн удирдлага, нягтлан бодогч нар жил бүрийн 1-2 дугаар сард жилийн эцсийн санхүүгийн тайландаа аудит хийлгэх шаардлагатай болдог. Энэ үеэр аудитын компаниудын ажлын ачаалал ихссэнээс үүдэн аудитын үйлчилгээний чанаргүй байдал бий болдог.

Иймд Мэжик Консалтинг Аудит ХХК жил бүрийн 9-11 саруудад санхүүгийн тайлангийн аудит, баталгаажуулалтыг улирал, хагас жилээр хийх саналыг /завсрын аудит/ байгууллагуудад тавьж ажилладаг.

Завсрын аудит гэж юу вэ?

Завсрын аудит нь тайлант жилийн дундуур буюу сар, улирал, хагас жилээр байгууллагын орлого зарлага, балансын дансдын ажил гүйлгээг шалгах ба жилийн эцсийн аудитын ажлыг багасгах, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх зорилготой байдаг.

Завсрын аудит хийлгэснээр танай байгууллагад дараах давуу талуудыг бий болгодог.

  1. Алдаа дутагдлыг илрүүлэхэд хялбар
  2. Аудитаар илэрсэн алдаа дутагдлыг тайлант хугацаанд засах боломж
  3. Алдааг эрт зассанаар ирээдүйд учирч болох эрсдлийг бууруулах
  4. Жилийн эцсийн аудитын тайланг байгууллагын санхүүгийн тайлан гарсан даруйд авах боломжтой
  5. Завсрын аудитын үйлчилгээний үнэ нь жилийн эцсийн аудитын үйлчилгээний үнэнд багтсан байдаг
  6. Тайлант хугацааны дундуур аудитлагдсан тайланг хувьцаа эзэмшигч, санхүүгийн тайлангийн мэдээлэл хэрэглэгч нарт мэдээлэх боломжтой
  7. Шинээр хөрөнгө оруулалт авах шийдвэр гаргах
  8. Байгууллагынхаа ажилчдын ажлын үр дүнг хянах, шалгах
  9. Тайлант хугацааны дундуур байгууллагын удирдлага солигдох үед үр дүнг нь үнэлэх
  10. Жилийн эцсийн аудитын ажлын үр дүнг өсгөх
  11. Аудитын үйлчилгээний сэтгэл ханамж дээшлэх