Санхүүгийн тайлангийн логик

Логикгүй гаргасан санхүүгийн тайланг ня-бодоо буцааж өг.  Энэч харваас буруу гарсан тайлан байна даа гэж бодогдож байвал үүнийг логикгүй гаргасан санхүүгийн тайлан гэж ойлгож болно.Санхүүгийн тайланг логиктой, эсвэл логикгүй гаргасан талаар мэдэх нь мэргэжлийн бус хүнд хэцүү. Гэхдээ доор дурдсан үзүүлэлтүүдийг тайлангаасаа хар. Шалгаж үз. Дараа нь өөрийнхөө дүгнэлтийг хий, шийдвэр гарга.

1. Нийт ашгийн харьцаа=Нийт ашиг/Борлуулалт*100. Жишээ нь: Танай компани рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бол 100 төгрөгний бүтээгдэхүүнийг дундажаар 190 төгрөгөөр зарж байгаа гэж бодьё. Тэгвэл 190/борлуулалт/-100/ББӨ/=90/Нийт ашиг/ төгрөг болно. 100 төгрөгний өртгийг ня-бо нар ББӨ /Борлуулсан бүтээгдэхүүний өртөг/ гэж ярьдаг. Энэ тооцооллыг хийхийн тулд 100 төгрөгний ББӨ-д бусад зардлууд ороогүй байх ёстойг анхаар.

Нийт ашгийн харьцаа=90/190*100=47,4%. Энэ нь танай компани 100 төгрөгний борлуулалт тутмаас дундажаар 47,4 төгрөгний нийт ашиг олдог гэсэн үг. Энэ 47,4 төгрөгнөөс бусад зардлуудаа хасч цэвэр ашиг гарна. Энэ харьцаа нь -5, +5 хувиар хэлбэлзэж болох ба хэрэв хэт хэлбэлзсэн бол логикгүй /буруу гарсан байна/ гэж дүгнэж болно.

2. Цэвэр ашгийн харьцаа=Цэвэр ашиг/Борлуулалт*100. Энэ нь 100 төгрөгний борлуулалт тутамд хэдэн төгрөгний ашиг олж байгааг харуулсан үзүүлэлт. Тухайн байгууллага улирлын шинж чанартай үйл ажиллагаа явуулдаг бол, эсвэл бизнесийн орчны инфляцтай хэт савалгаатай байдаг бол цэвэр ашгийн харьцаа улирал бүр хэлбэлзэл өндөртэй гарч болно. Бусад тохиолдолд хэлбэлзэлтэй гарч болох боловч юманд хэмжээ бий гэдгийг анхаарч байх ёстой. Жишээ нь: Нэг улирал 30 хувийн ашигтай тайлан гаргаад, дараагийн улиралд 30 хувийн алдагдалтай тайлан гаргаад байвал /хэлбэлзэл 60хувь/ хүнд хэр үнэмшилтэй санагдах бол.

3. Мөнгөн суурь уу, аккурэль суурь ууМөнгөн суурь гэдэг нь ажил гүйлгээг зөвхөн мөнгөөр орсон гарсан тухай бүрт нь хүлээн зөвшөөрчбүртгэлийг хэлнэ.Ингэж гаргасан санхүүгийн тайлангийн цэвэр ашгийн харьцаа өндөр хэлбэлзэлтэй, буруу гарах магадлал өндөр. Өөрөөр хэлбэл удирдлагад буруу мэдээлэл өгдөг. Акурэль суурь гэдэг нь ажил гүйлгээ гарсан л бол /мөнгөөр орж гараагүй гүйлгээг ч/ НББ-д хөтөлж явахыг хэлнэ.Татварын хуулиар аккурэль сууриар нягтлан бодох бүртгэлээ хөтөлнө гэж заасан байдаг боловч зарим нябо нармөнгөн сууриар тайлангаа гаргасанаас болж акт /торгууль/ тавиулах тохиолдол цөөнгүй байдаг.Иймд мөнгөн хөрөнгөнөөс бусад ажил гүйлгээг бүртгэсэн ерөнхий журналыг шалгаж үзээрэй.

4. Кассаарх борлуулалтын харьцаа=Кассаарх борлуулалт/Нийт борлуулалт. 100 төгрөгний борлуулалт тутмын хэдэн төгрөг нь бэлэн мөнгөөр хийгддэг вэ? Зарим байгууллагууд кассаарх борлуулалтаа татварын тайландаа тусгадаггүй, эсвэл багаар тусгадаг. Хэрэв энэ харьцаа хэт бага байвал /20% -иас бага г.м/ татвар хяналтын байцаагчийн анхааралд өртөх магадлал бий болно. Жишээ нь: Танай кассаарх борлуулалт яагаад ийм бага байдаг билээ. Танайтай ойролцоо үйл ажиллагаа явуулдаг газруудад ийм байдаг гэх мэт. Бизнесийн онцлог, ямар газартай харилцдаг зэргээс шалтгаалж энэ харьцаа янз бүр гарч болно. Гэхдээ татварын байцаагчдад барагцаагаар ийм байх ёстой гэдэг төсөөлөл байдаг учраас энэ төсөөлөлтэй бодит байдал зөрвөл энд татварын акт тавиулах эрсдэл үүсч болно.

5. Нэг хүний дундаж цалин=Нийт цалингийн зардал/Нийт ажилтан. Өнөөдөр нэг хүний сарын дундаж цалин 600,0-700,0 төгрөг байдаг гэж үзвэл танай компаний дундаж цалин хэт бага байгаа юм биш биз. Хэрэв хэт бага байвал цалингаа татвараас нуудаг гэсэн хардлагыг төрүүлж болно.

6. Өр төлбөрийн хэмжээ. Хэрэв танай компаний өр төлбөр улирал бүр байнга нэмэгдэж байдаг бол анхаарна уу. Өсөн нэмэгдэж байгаа өр төлбөрийг хожим төлөхийн тулд 10 хувийн татвар төлнө. Жишээ нь: 100 төгрөгний зээлийг төлөхийн тулд танай компани 111 төгрөгний ашигтай ажиллаж 11 төгрөг татварт төлсөн байх ёстой. Үнэхээр өр төлбөр нь байнга нэмэгддэг бол зээлийн гэрээ, бусад нотлох баримтуудаа сайн бүрдүүлэх хэрэгтэй.

7. Бусад. Компаний нэр дээр машингүй мөртлөө шатахууны зардал гардаг, утасны дугааргүй мөртлөө холбооны зардал гардаг, өөрийн байргүй мөртлөө түрээсийн зардал гаргадаггүй,  гадаад орноос бараа авсан /анхан шатны баримт нь хятад, солонгос г.м/ мөртлөө гаалийн татвар, НӨАТ төлөөгүй, бүтэн жилийн турш нэг ч үндсэн хөрөнгө зарлагадаагүй гэх мэт асуудлууд санхүүгийн тайланд байгаа эсэхийг анзаарч байх хэрэгтэй.

Байгууллагын бизнесийн онцлогоос шалтгаалж бусад олон зүйл дээр харьцуулалт шинжилгээ хийж болно. Ингэж санхүүгийн тайлангаа эрүүл, зөв гарсан эсэхийг шалгасаны дараа шийдвэр гаргахад ашиглах хэрэгтэй. Эс бөгөөс хожим гарч болох эрсдэл өндөр байна. Санхүүгийн тайлан бол ашигладаггүй хүнд хэдэн ширхэг үнэ цэнэгүй А4-ийн цаас, ашигладаг хүнд бол үнэ цэнэтэй мэдээлэл агуулсан үнэт цаас, биет бус хөрөнгө гэдгийг санаж байх хэрэгтэй.

Бизнесээ ашигтай ажилуулах үндэс нь санхүүгийн ухаалаг удирдлагаас шууд шалтгаалдагИймд та санхүүгийн илүү өргөн, цэгцтэй мэдлэгтэй болохыг хүсвэл бидэнд (Мэжик консалтинг аудит ХХК) хандаарай.

Утас: 7013-1044,