AUDIT CUP 2019 спортын их наадам зохион байгуулагдлаа

     Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт нь “Эйч Эл Би Монголиа Аудит” ХХК-тай хамтран жил бүр зохион байгуулагддаг AUDIT CUP спортын их наадмыг 2019 оны 10 сарын 04, 05-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тэмцээнд 27 байгууллагын 14 баг 270 гаруй тамирчид оролцлоо.
 
     Энэхүү тэмцээн нь Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн гишүүн байгууллага болох аудитын компанийн ажилтнуудыг хооронд нь танилцуулах, спортын шилдгүүдийг тодруулах, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чухал ач холбогдолтой юм.
 
Тэмцээн дартс, гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн таван төрлүүдээр явагдаж аваргуудаа тодруулсан ба нийлбэр оноогоор:
 
     1. Тэргүүн байрыг 74 оноогоор Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн баг тамирчид эзэлж ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ыг анх удаагаа гардан авлаа.
     2. Дэд байранд 69,5 оноогоор  Grant Thornton баг,
     3. Гутгаар байранд 69 оноогоор BDO багууд тус тус орлоо.
 
Манай баг тамирчид: 
 
1. Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Дэд байр,
2. Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд Тэргүүн байр,
3. Гар бөмбөгийн холимог төрөлд Шигшээ 8-д,
4. Дартсын төрөлд 4-р байр,
5. Ширээний теннис эрэгтэй төрөлд Шигшээ 8-д,
6. Ширээний теннис эмэгтэй төрөлд Дэд байр,
7. Шатрын эмэгтэй төрөлд Гутгаар байр, 
8. Шатрын эрэгтэй төрөлд амжилттай оролцож багийн нийт дүнгээр тэргүүлэн байр эзэлж шилжин явах ЦОМ-ын эзэд болсон юм.
 
Тэмцээний шилдэг тоглогчид:
 
Сагсан бөмбөг: Шилдэг тоглогч /эрэгтэй/ - MAGIC баг Данзандорж
Сагсан бөмбөг: Шилдэг тоглогч /эмэгтэй/ - МҮҮРЬ баг Наранцацрал
Гар бөмбөг: Тэгш тоглогч /холимог/- BDO баг Төмөрхуяг нар тус тус тодорлоо.
 
AUDIT CUP спортын их наадмыг  2020 онд “Грант торнтон аудит" ХХК нь ММНБИ-тэй хамтран зохион байгуулахаар боллоо.
Тэмцээнд амжилттай оролцож медаль авсан болон оролцсон бүх баг тамирчид, хөгжөөн дэмжигчид болон арын албанд ажилласан ажилтнууддаа цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе. 
 
Мэжик Консалтинг Аудит ХХК
2019 он