Magic Financial Group 5 дахь салбарынхаа нээлтийг хийлээ.

2015-09-07 ны өдөр Мэжик Санхүүгийн нэгдэл 5 дахь салбараа Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо нээж үйл ажиллагаагаа албан ёсоор эхэллээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн Сургалтын хорооны дэд захирал Б.Мягмаржав, Өмнөговь аймгийн санхүү, төрийн сангийн хэлтэсийн дарга Б.Нарантуяа, “Татвар хураалтын хэлтэс”-ийн дарга Б.Цэнд, Нэг цэгийн үйлчилгээний дарга Бурмаа нар оролцлоо. Бид “Орчин үеийн дэвшилтэт технологи дээр суурилсан Санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээгээр Өмнөговь аймгийн хөгжилд хувь нэмрээ оруулах” - ыг эрхэм зорилгоо болгон ажиллахаар салбараа байгууллаа. Шинэ салбарын нээлтийн урамшуулал зарлан сургалтанд бүртгүүлсэн хүн бүрт сугалаа дагалдуулж Орон нутгийн Алтанговь телевизээр 09-р сарын 13-нд тохирлыг шууд дамжуулна. Бид шинэ салбартаа дараах төрлийн үйлчилгээг явуулахаар төлөвлөөд байна. Үүнд:

  1. САНХҮҮ, НББ-ИЙН СУРГАЛТ:
  • Няравын сургалт
  • Нягтлангийн сургалт
  • Татварын сургалт
  • Санхүүгийн тайлан гаргах төсөл сургалт
  • Гадаад вальютын бүртгэлийн сургалт
  1. MAGICFINANCE САНХҮҮ ТАТВАРЫН ТАЙЛАН ГАРГАХ ПРОГРАМ
    • MagicFinance програмын сургалт
    • MagicFinance програмын зөвлөгөө, үйлчилгээ

 

  1. ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ, НББ-ИЙН АУТСОРСИНГ ҮЙЛЧИЛГЭЭ.
  • Санхүүгийн тайлан гаргах
  • Татварын тайлан гаргах
  • Санхүү төрийн сан, татварын хэлтэстэй харилцах
  • Тайланд хяналт тавих, мэдээлэх

Хаяг: Өмнөговь аймаг Даланзадгад хот ЗДТГ-ын баруун талд Говийн хөгжлийн ордон 1 давхар 101 тоот Холбоо барих утас: 88600003, 70530045, 88056327