“МОНГОЛ ТАКС ТМЗ” ХХК болон “МЭЖИК ЧОЙС ТМЗ” ХХК-уудын хамтын ажиллагааны уулзалт 2015-06-19-ний өдөр “МЭЖИК ЧОЙС ТМЗ” ХХК-ийн төв оффис дээр, 2015-07-01-ний өдөр “МОНГОЛ ТАКС ТМЗ” ХХК оффис дээр тус тус амжилттай болж өндөрлөлөө.

2015-06-19-ний “МЭЖИК ЧОЙС ТМЗ” ХХК-ийн оффис дээр болсон уулзалтын талаар: Уулзалтын гол зорилго нь уг үйлчилгээг үзүүлж буй татварын итгэмжлэгдсэн хуулийн этгээдүүд нэгдэж татвар төлөгч нарт уг татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний ач холбогдол болон нийгэмд татварын зөв зохистой мэдлэг, мэдээллийг хүргэх, татвар төлөх нийгмийн сэтгэл зүйг төлөвшүүлэх үйл явцыг сайжруулах, харилцан туршлага солилцох цаашдын хамтын ажиллагааны эхлэл  болсон юм. Хамтын ажиллагааны уулзалтын эхэнд компаниа танилцуулж “МЭЖИК ЧОЙС ТМЗ” ХХК-н гүйцэтгэх захирал Ж. Алтанзул байгууллагынхаа үйл ажиллагааны онцлог давуу талыг дурьдан ярьлаа. Энэхүү уулзалтын үеэр  татварын мэргэшсэн зөвлөх компаниудад тулгардаг асуудлуудын талаар “Magic Financial Group”-н ерөнхий захирал С. Мөнхбаяр товч дурьдахын зэрэгцээ татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ нь бусад бизнесийн салбарын хувьд хамгийн өндөр эрсдлийг дагуулж байдаг учраас уг үйлчилгээг үзүүлж буй аж ахуй нэгжүүдэд ашигт ажиллагааны хамгийн бага үзүүлэлт хэдэн хувь байх,  цаашид эрсдэлгүй ажиллахын тулд хэрхэн зөв системтэй ажиллах ёстой вэ? зэрэг асуудлаар нэгдсэн бодлоготой байх тал дээр санал бодлоо илэрхийлэв. Мөн “МЭЖИК ЧОЙС ТМЗ” ХХК нь хамтын ажиллагааны хүрээнд дараах сэдвүүдийг онцолж ярьлаа. Үүнд:

  • Маркетинг
  • Залуучуудаа хөгжүүлэх /спортын арга хэмжээ, сургалт, судалгаа /
  • Туршлага солилцох

Уулзалтын төгсгөлд “МОНГОЛ ТАКС ТМЗ” ХХК-ний БХДХэлтэсийг төлөөлж н.Бат-Өлзий  татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар болон татвар төлөгчийн татвар төлөх нийгмийн сэтгэлгээг сайжруулахын тулд ямар ажлууд зохион байгуулсан талаар товч дурьдсан илтгэлийг тавьлаа. Уулзалтын дундуур:

  Уулзалтын төгсгөлд:    х 2015-07-01-ний “МОНГОЛ ТАКС ТМЗ” ХХК-н оффис дээр болсон уулзалтын талаар: Төлөвлөсөн ёсоор 2015-06-19-ний уулзалтын үргэлжлэл болгон  “МОНГОЛ ТАКС ТМЗ” ХХК-ийн оффис дээр болсон энэхүү уулзалтаар тус байгууллагын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ  татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээг үзүүлэхэд анхаарах зүйлсийн талаар үнэтэй зөвлөгөөг энэ төрлийн үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлсэн арвин туршлагатай компанийн хамт олноос авсан нь  бид бүгдийн хувьд олзуурхууштай зүйл байлаа. “МОНГОЛ ТАКС ТМЗ” ХХК дээрх уузалтын дундуур:  

Хамтын ажиллагааны уулзалтанд оролцсон “МОНГОЛ ТАКС ТМЗ” ХХК болон “МЭЖИК ЧОЙС ТМЗ” ХХК-ийн хамт олонд цаашдын хамтын ажиллагаанд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.