“Мэжик Чойс ТМЗ” ХХК ээлжит бизнес уулзалтаа амжилттай зохион байгууллаа.

МЭЖИК ЧОЙС ТМЗ ХХК нь санхүү, татварын тайлан гаргуулдаг гэрээт харилцагчидтайгаа 2015-06-16,17-ны өдрүүдэд 5 дахь удаагийн “Бизнес уулзалт”-аа зохион байгууллаа.  Бизнес уулзалтын зохион байгуулснаараа гэрээт харилцагч нартаа хийсэн ажлаа танилцуулах, цаашид хийж хэрэгжүүлэх шинэлэг үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэдэг уламжлалтай билээ. Эдгээрээс гадна харилцагч нарынхаа санхүүгийн мэдлэгт хувь нэмэр оруулах үүднээс тухайн нэг сэдвийг сонгож сургалт явуулдагаараа онцлог болдог. Энэ удаагийн бизнес уулзалтын гол зорилго нь тус компаниас бэлтгэн гаргаж буй МӨНГӨН УРСГАЛЫН ПРОГРАМЫГ харилцагч үйлчлүүлэгч нартаа танилцуулсан. Уг програмыг ашигласнаар байгууллагын бэлэн мөнгөний хяналтыг сайжруулж тайлагнах үйл явцыг нэг шатаар ахиулж байгаа хэрэг юм. Дашрамд дурьдахад уг програмыг гэрээт харилцагч нартаа нэмэлт төлбөргүйгээр хэрэглүүлэх явдал юм. Бизнес уулзалтаар харилцагчиддаа доорх сэдвийн доор мэдээлэл өгөв. Үүнд:

  • Байгууллагын мөнгөний ашиглалт
  • Мөнгөн урсгалын дотоод хяналт
  • Мөнгөн урсгалын програм
  • Cash management-ээ хэрхэн сайжруулах вэ? гэсэн сэдвүүдийн хүрээнд өгсөн мэдээллүүд нь асуулт хариултаар дүүрэн их сонирхолтой өнгөрлөө.

Мөн энэхүү уулзалтаар дараах сэдвүүд яригдсан бөгөөд бизнес уулзалтанд байгууллагаа төлөөлөн хүрэлцэн ирсэн бүх харилцагч нартаа баярлалаа.

  • 2014 оны аудитын ажлын гүйцэтгэл. Байгууллагуудын нийтлэг алдаа зөрчлүүдийн талаар
  • Гэрээний шинэчлэл
  • Эрсдлийн програм
  • Эрсдлийн програмын шинэчлэгдсэн хувилбар, ач холбогдол
  • 2014-04, 2015-01 улирлын эрсдлийн програмд тусгагдсан асуудлуудтай танилцах

Сургалтууд

Мэдээ мэдээлэs

Видео сурталчилгаа