AUDIT CUP 2018 спортын их наадам амжилттай болж өндөрлөлөө.

     Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт болон Мэжик консалтинг аудит ХХК хамтран жил бүр зохион байгуулагддаг AUDIT CUP спортын их наадмыг “We are one family” уриан дор 2018 оны 10 сарын 26, 27-ны өдрүүдэд Хавай спорт төвд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Тэмцээнд 27 байгууллагын 15 баг 300 гаруй тамирчид оролцлоо.

     Энэхүү тэмцээн нь Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн гишүүн байгууллага болох аудитын компанийн ажилтнуудыг хооронд нь танилцуулах, спортын шилдгүүдийг тодруулах, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх чухал ач холбогдолтой бөгөөд энэ удаагийн тэмцээнд ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР-ын баг тамирчид урилгаар оролцож байгаагаараа онцлогтой.

     Audit cup-2018 ажлын хүрээнд хэд хэдэн шинэлэг зүйлийг хийсэн бөгөөд Үүнд:

  1. Тэмцээний уриа үг, лого бүтээсэн
  2. Audit-Cup Mongolia фэйсбүүк пэйж хуудас
  3. www.auditcup.mn вэб сайтыг ажиллуулан тэмцээнд оролцогч баг тамирчдын мэдээллийг анх удаа онлайнаар хүлээн авлаа.

Тэмцээн дартс, гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн таван төрлүүдээр явагдаж аваргуудаа тодруулсан ба нийлбэр оноогоор:

  1. Тэргүүн байрыг 69,5 оноогоор Улаанбаатар Аудит Корпораци ХХК, ЦЭСБ аудит ХХК, Өндөрхаан Итгэл Аудит ХХК-уудын хамтарсан УБАК баг эзэлж, шилжин явах цомыг 7 дахь удаагаа авлаа.
  2. Дэд байранд 62 оноогоор  Мэжик Консалтинг Аудит ХХК-ийн МAGIC баг,
  3. Гутгаар байранд 59 оноогоор ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАР-ын багууд тус тус орлоо.

Тэмцээний дүнг танилцуулбал:

1

Ширээний теннис

Эрэгтэй

Тэргүүн байр:

Үндэсний  аудит

Самбууням

Дэд байр:

УБАК

Мөнхчимэд

Гутгаар байр:

Хүлгүүд

Баасанцог

Эмэгтэй

Тэргүүн байр:

MAGIC

Урангоо

Дэд байр:

Хүлгүүд

Оюундэлгэр

Гутгаар байр:

УБАК

Энхтунгалаг

2

Шатар

Эрэгтэй

Тэргүүн байр:

УБАК

Сүхболд

Дэд байр:

EY

Лувсанравжаа

Гутгаар байр:

Үндэсний аудит

Төмөрхүү

Эмэгтэй

Тэргүүн байр:

УБАК

Батцэнгэл

Дэд байр:

PWC

Цэлмэг

Гутгаар байр:

BDO

Байгальмаа

3

Сагсан бөмбөг

Эрэгтэй

Тэргүүн байр:

BDO

Дэд байр:

MAGIC

Гутгаар байр:

Хүлгүүд

Эмэгтэй

Тэргүүн байр:

MAGIC

Дэд байр:

KPMG

Гутгаар байр:

Үндэсний аудит

4

Волейбол

Холимог

Тэргүүн байр:

УБАК

Дэд байр:

Их Сүлд Хаан

Гутгаар байр:

Үндэсний аудит

5

Дартс

Холимог

Тэргүүн байр:

BDO

Дэд байр:

Нийслэлийн одууд

Гутгаар байр:

MONICPA

 

Сагсан бөмбөг: Шилдэг тоглогч /эрэгтэй/ - BDO баг Төмөрхуяг

Сагсан бөмбөг: Шилдэг тоглогч /эмэгтэй/ - MAGIC баг Ганчимэг

Гар бөмбөг: Тэгш тоглогч /холимог/- УБАК баг Цэнгэл нар тус тус тодорлоо.

Тэмцээний дараагаар Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт нь AUDIT CUP спортын их наадмыг 2019 болон 2020 онд хамтран зохион байгуулах багуудыг зарласан бөгөөд 2019 онд Эйч Эл Би Монголиа Аудит ХХК, 2020 онд Улаанбаатар Аудит Корпораци ХХК тус тус ММНБИ-тэй хамтран зохион байгуулахаар боллоо.

 

Тэмцээнд амжилттай оролцож медаль авсан болон оролцсон бүх баг тамирчиддаа цаашдын ажил хөдөлмөрт өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Ерөнхий зохион байгуулагч: Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт

Хамтран зохион байгуулагч: Мэжик консалтинг аудит ХХК

2018 он

Сургалтууд

Мэдээ мэдээлэл

Видео сурталчилгаа