MagicFinance програмын хэрэглэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе.
MagicFinance програм сүүлд 2019 оны 07 сард шинэчилсэн хувилбараа гарган танилцуулж байсан бөгөөд шинэчлэлтийн мэдээллийг энд дарж харна уу.
Энэ удаагийн шинэчлэлтээр MagicFinance програм дээр Хувь Хүний Орлогын Албан Татварын тайлан буюу ТТ-06 маягтаар татварын тайлан гаргах, мөн ерөнхий журналыг түгжих боломжтой боллоо. Ингэснээр програмыг байгууллагаас гадна хувь хүмүүс ашиглах боломжтой болж байна. ТТ-06 маягт болон бусад өөрчлөлтүүдийг доороос харна уу.
Хэрэв та ерөнхий журналаа түгжих шаардлагагүй бол хуучин програмыг заавал хөрвүүлж шинэчлэх шаардлагагүй.
Хувь Хүний Орлогын Албан Татварын тайлан буюу ТТ-06 |
||
1. |
ХХОАТ-ын тайлан гаргах дансны кодчлолыг TT06 хэрхэн тохируулах вэ? |
ЗААВАР ҮЗЭХ |
2. | ХХОАТ-ын тайлан гаргах журналын бичилтийг хэрхэн тохируулах вэ? | ЗААВАР ҮЗЭХ |
3. |
Байгууллагын тайлан гаргах дансны кодчлолыг TT02 буюу ( ААНБ ) загвар хэрхэн тохируулах вэ? |
ЗААВАР ҮЗЭХ |
ЕРӨНХИЙ ЖУРНАЛ ТҮГЖИХ, ТҮГЖЭЭГ ТАЙЛАХ ТУХАЙ Улирлын тайлан гаргаж дууссаны дараа журналаа түгжих нь зохимжтой. Журнал түгжээгүй үед та, дараа улирлын тайлан гаргахдаа өмнөхулирлынхаа гүйлгээг санамсаргүй хөдөлгөж таны e-tax, e-balance-д шивсэн тайлангууд програмын үлдэгдэлтэйгээ зөрөх эрсдэлтэй. Та журнал түгжих нууц үгээ сольсон үед таны хөтөлсөн журналыг хэн ч өөрчлөх боломжгүй. |
||
4. |
ЕРӨНХИЙ ЖУРНАЛ ТҮГЖИХ |
ЗААВАР ҮЗЭХ |
5. |
ЕРӨНХИЙ ЖУРНАЛЫН ТҮГЖЭЭ ТАЙЛАХ |
|
6. |
ЕРӨНХИЙ ЖУРНАЛ ТҮГЖИХ НУУЦ ҮГИЙГ СОЛИХ |
Шинэ хувилбар татах: http://www.magicgroup.mn/newversions/CT20190901.xlsb
Та программ шинэчлэлтэй холбоотой мэдээллийг манай 70131044 дугаарын утаснаас авах боломжтой.