MagicFinance програмын 2019 оны 07 сарын хувилбар

MagicFinance програмын хэрэглэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе.

MagicFinance програм сүүлд 2018 оны 12 сард шинэчилсэн хувилбараа гарган танилцуулж байсан бөгөөд шинэчлэлтийн мэдээллийг энд дарж харна уу.

Энэ удаагийн шинэчлэлээр ТЕГ-ын даргын 2019 оны 6 сарын 11-ний өдрийн А/104 тоот тушаалаар батлагдсан TT-11 маягтыг өөрчилж, ТТ-11(5), ТТ-11(6), ТТ-11(7) маягтуудыг програмд шинээр орууллаа.

Маягтууд Тайлбар MagicFinance програм дээр
1. 

ТТ-11 маягт

Шинэчлэгдсэн
Хуулийн дагуу ХХОАТ-аас чөлөөлөгдсөн ажилтан (ХЧТА г.м) болон Оршин суугч бус этгээдээс суутгасан ХХОАТ-ыг ялгаж харагдуулахын тулд ТТ-11 маягт шинэчлэгдсэн байна.

ТТ-11 маягтын:

  • 11-р мөрөнд чөлөөлөгдөх орлого (ХЧТА ажилтан)
  • 15-20-р мөрөнд ХХОАТ-ын хөнгөлөлт шатлалууд
  • 24-25-р мөрөнд Оршин суугч бус гадаад иргэний ХХОАТ-ын тооцоолол тусгагдсан.
2. 

ТТ-11(5)

Нэмэгдсэн
Оршин суугч бус буюу 183-с бага хоног Монголд амьдарч, ажиллаж байгаа гадаад иргэдээс суутгасан ХХОАТ-ын хавсралт маягт

Оршин суугч бус буюу 183-с бага хоног Монголд амьдарч, ажиллаж байгаа гадаад иргэдээс суутгасан ХХОАТ-ын хавсралт маягт

Гадаад183+ Оршин суугч гадаад иргэн ажиллаж байгаа үед сонгоно. Цалингаас НДШ хассан дүнгээс 10 хувиар ХХОАТ-ыг тооцож ТТ-11(1) маягтаар тайлагнана.
Гадаад183- Оршин суугч бус гадаад иргэн ажиллаж байгаа үед сонгоно. Цалингаас НДШ хасаагүй дүнгээс 20 хувиар ХХОАТ-ыг тооцож ТТ-11(5) маягтаар тайлагнана.
3. 

ТТ-11(6)

Нэмэгдсэн
Хуулийн дагуу ХХОАТ-аас чөлөөлөгдсөн ажилтан (ХЧТА г.м)-аас суутгасан ХХОАТ-ын хавсралт маягт

Цалингийн мэдээллийн Dбаганад “Чөлөөл”гэсэн сонголт оруулсан.

Чөлөөл Чөлөөл гэсэн сонголттой ажилтны цалингаас ХХОАТ суутгагдахгүй.
4. 

ТТ-11(7)

Нэмэгдсэн
Суутгуулагчийн өмнөх тайлангаар баталгаажсан илүү, дутуу төлөлтийг суутган тооцсон мэдээ ТТ-11(7) товчлуурыг дарж NC баганад илүү төлөлтийн дүнг, ND баганад дутуу төлөлтийн дүнг ажилтан бүрээр тохируулахад ТТ-11 маягтын 43-44 р мөрөнд тухайн дүн татагдана. 

Жич: Програмаас автоматаар хэвлэгдэх товчлуур алдаатай ажиллаж байсныг зассан. Мөн Зөвхөн санхүүгийн тайланг ар өвөргүй хэвлэх команд шинээр нэмсэн.
 

Шинэ хувилбар татах:  http://www.magicgroup.mn/newversions/CT20190701.xlsb

Та программ шинэчлэлтэй холбоотой мэдээллийг манай 70131044 дугаарын утаснаас авах боломжтой.