MagicFinance програмын хэрэглэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе.
MagicFinance програм сүүлд 2022 оны 02 сард шинэчилсэн хувилбараа гарган танилцуулж байсан бөгөөд шинэчлэлтийн мэдээллийг энд дарж харна уу.
Энэ удаагийн шинэчлээр:
№ |
Хийгдсэн өөрчлөлтүүд |
Тайлбар |
Холбоос |
||||||
1 |
Програмын лого ба гаргах боломжтой тайлангууд |
||||||||
Magic Finance програм жижиг байгууллагуудад зориулагдсан бөгөөд 2007 оноос хойш хөгжүүлэлт хийгдсэн. Програмаар санхүү татварын, туслах, удирдлагын г.м нийт +80 тайлан гаргах боломжтой. Энэ удаагийн шинэчлэлтээр програмыг логотой болгож тайлан харах удирдах товчлууруудыг шинэчилсэн. |
|
Үзэх | |||||||
2 | Ebarimt.mn (Цахим төлбөрийн баримтын систем)-ийн мэдээллийг програмын санхүү, татварын тайлангийн дүнтэй автоматаар тулгах | ||||||||
2.1 | Програмын Борлуулалтын дүнг ebarimt.mn-ийн Борлуулалтын мэдээтэй тулгах |
|
Үзэх | ||||||
2.2 | Програмын Худалдан авалтын дүнг ebarimt.mn-ийн Худалдан авалтын мэдээтэй тулгах |
|
Үзэх | ||||||
2.3 | Програмын Борлуулалт болон худалдан авалтын дүнг ebarimt.mn-ийн дүнтэй тулгасан нэгтгэл тайлан | Цахим төлбөрийн баримтын системийн (ebarimt.mn) дүнг санхүү татварын тайлангийн үзүүлэлтүүдтэй тулгаж харна. Хэрэв зөрүүтэй бол танай байгууллагын татварын скорингийн үнэлгээнд сөргөөр нөлөөлөх, улмаар татварын шалгалтанд хамрагдах эрсдэлтэй. | Үзэх | ||||||
3 | Файл хурдан ажиллуулах, журналд гарсан REF алдаа засах | ||||||||
3.1 | Ерөнхий журналд байгаа REF алдааг засах | Ерөнхий журналд үүссэн REF алдааг файл хөрвүүлэхгүйгээр хялбар засах боломжтой боллоо. | Үзэх | ||||||
3.2 | Хурдан ажиллуулах техник | Ерөнхий журнал дээр хурдан ажиллах шаардлагатай бол "томьёо устгах" товч дээр дараарай. Энэ үед тайлангуудыг харах боломжгүй болно. | Үзэх | ||||||
4 | Монгол банкны ханш автоматаар татуулах | ||||||||
Мөнгөн хөрөнгө, авлага, өглөгийн ханш автоматаар татуулах | Mongolbank.mn сайтны ханшын хөдөлгөөн харах, татаж авах холбоос өөрчлөгдөж илүү олон (12 улсын) ханшын дататай болсон. | Үзэх | |||||||
5 | Гаалиар хасагдахгүй НӨАТ-тэй бараа оруулж ирсэн тохиолдолд бүртгэх | ||||||||
Гаалиар хасагдахгүй НӨАТ-тэй бараа оруулж ирсэн тохиолдолд хэрхэн бүртгэх талаар | Зарим байгууллага гаалиар хувийн хэрэглээний бараа, суудлын тээврийн хэрэгсэл болон НӨАТ-ийн тухай хуулийн 13-р зүйлд заасан бараа оруулж ирдэг. Энэ тохиолдолд ерөнхий журналын I баганад 3.1, 3.2 болон 3.3 зэрэг сонголтуудыг шинээр нэмж “I багана” товчлуурыг шинэчилсэн. | Үзэх |
Та программ шинэчлэлтэй холбоотой мэдээллийг манай 70131044 дугаарын утаснаас авах боломжтой.
Танд амжилт хүсье.
Баярлалаа.