MagicFinance програмын хэрэглэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе.
MagicFinance програм сүүлд 2020 оны 10 сард шинэчилсэн хувилбараа гарган танилцуулж байсан бөгөөд шинэчлэлтийн мэдээллийг энд дарж харна уу.
Энэ удаагийн шинэчлэлт нь (150+ ажилтантай үед) 2020 оны цалин бодоход мөр хүрэлцэхгүй байна гэдэг асуудлыг шийдсэн. Мөн 2021 оны цалин бодох гэх мэт тохиргоонуудыг хийсэн болно.
Тухайлбал:
№ |
Асуудал |
Ашиглах тохиолдол |
1 |
2020 оны 4-9 сард цалин бодох үед ковидын нөлөөллөөр ХХОАТ бодогддоггүй байсан тохиргоог гараас өөрчлөх боломжтой болгосон. |
Дахин ХХОАТ хөнгөлөх хууль гарсан тохиолдолд ашиглана. |
2 |
2021 онд ковидын нөлөөгөөр НДШ-ийн хувийг хөнгөлөх тохиргоог өөрчлөх загвар гаргасан. ӨХ: 2020 оны тайлан гаргаж байгаа үед, эсвэл 2021 оны тайлан гаргаж байгаа үед НДШ хөнгөлөлтийн тооцоолол нь автоматаар зөв хийгдэнэ. |
|
3 |
Цалин бодох үед ажилтнуудын мэдээлэлд мөр нэмэх, устгах боломжтой болсон. |
Ажилтны тоо нэмэгдэх, буурах үед ашиглана. (файлын хэмжээ буурсан үед програм хурдан ажиллана) |
4 |
Цалингийн мэдээлэлд мөр нэмэх, устгах боломжтой болсон. Хэрэв цалингийн мэдээллийн мөрийг устгавал файлын хэмжээ багасна, мөр нэмбэл ихэснэ. |
Жич:
Хэрэв та 2020 оны тайлан гаргаж байгаа бол энэ хувилбарыг ашиглахгүй байж болно.
Цалинд олон мөр нэмбэл файлын хэмжээ ихсэж удах гацах гм асуудал гарах тул шаардлагагүй бол мөр битгий нэмээрэй.
Баярлалаа.
Та программ шинэчлэлтэй холбоотой мэдээллийг манай 70131044 дугаарын утаснаас авах боломжтой.
Танд амжилт хүсье.