MagicFinance програмын хэрэглэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе.
MagicFinance програм сүүлд 2020 оны 07 сард шинэчилсэн хувилбараа гарган танилцуулж байсан бөгөөд шинэчлэлтийн мэдээллийг энд дарж харна уу.
Энэ удаагийн (2020-10 сар) шинэчлэлтээр доорх өөрчлөлтүүд орсон.
№ |
Хууль |
Шинэчлэлт |
Заавар |
1 |
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨХ, АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САНГААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ |
Хуулийн 1 дүгээр зүйл болон, 21 дүгээр зүйлд тус тус заасны дагуу 2020 оны 4-9 сарууд, 10-12 саруудад хувь хүн болон ажил олгогчоос хариуцах НДШ-ийн тохиргоог хийх боломжтой болсон. Цаашид цар тахал үргэлжилсэн тохиолдолд сар бүрээр НДШ-ийн хөнгөлөлтийн тохиргоог хийх боломжтой. |
|
2 |
Цалин бодохдоо ХХОАТ-ын тухайн хуулийн 11-р зүйлд заасан Шууд Бус Орлогоос НДШ авах, авахгүй байх сонголтыг програмд оруулж өгсөн. |
||
3 |
Цалин бодоход Хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 сарын 01-ний өдөр хүртэл ХХОАТ хөнгөлөх, 2020 оны 10 сарын 01-ний өдрөөс хойш ХХОАТ хөнгөлөхгүй байх тохиргоо хийсэн. |
|
|
4 |
АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ хууль |
ААНОАТ-ийн албан татвар тооцоолохдоо энэ хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу: 2020 оны 4-12 сард олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлнө. |
|
5 |
Хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.8-д заасны дагуу “… энэ хуулийн дагуу бусад этгээдийн олсон орлогоос суутган авсан татвар;” Албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал болно. Програм дээр бүх суутган авсан татварууд ҮАБЗ- руу хаагдаж байгаа. |
№ |
Асуудал |
Шинэчлэлт |
Заавар |
1 |
Авлага өглөгийн тайлангийн мэдээлэл (tootsoonegt) хөрвүүлж болдоггүй байсан. |
Програмын хуучин хувилбараас шинэ хувилбар руу хөрвүүлгэ хийж байгаа тохиолдолд: 2020 оны 10 сарын хувилбараас хойшхи програмын шинэ хувилбар дээр ажиллаж байгаа үед Авлага өглөгийн тайлангийн мэдээллийг (tootsoonegt) автоматаар хөрвүүлэх боломжтой болсон. Мөр зөрсөн тохиолдолд тохиргоо хийх шаардлагатай. |
|
2 |
Ажлын хүснэгтийг сортлох |
Ажлын хүснэгтийг сортолж харах, дансны төрөл сонгож харах ажиллагааг илүү автоматжуулсан. |
|
3 |
ҮХХАТ-ын тооцоолол хийгддэггүй байсан. |
Үл хөдлөх хөрөнгийн албан татварын (ҮХХАТ) тооцооллыг автоматаар гаргах боломжтой болсон. Иймд ҮХХАТ-ыг илүү, дутуу тооцоолсон эрсдлээ шууд хянах боломжтой. |
|
4 |
Сар сараар тайлан харах |
Сар сараар Үр ашгийн болон Мөнгөн гүйлгээний тайланг илүү хялбар харах боломжтой болсон. |
Жич:
Програм 2021 оны 01 сард дахин шинэчлэгдэх бөгөөд энэ удаад Зөрүүгийн тайлан, Үнэ шилжилтийн тайланг шинэчлэхээр төлөвлөж байна.
Баярлалаа.
Та программ шинэчлэлтэй холбоотой мэдээллийг манай 70131044 дугаарын утаснаас авах боломжтой.
Танд амжилт хүсье.
MagicFinance програмын 20201016-ний Edit-4 хувилбар 2020-12-26 өдөр гарлаа
Засагдсан өөрчлөлтүүд:
MagicFinance програмын 20201016-ний Edit-3 хувилбар 2020-11-20 өдөр гарлаа
Засагдсан өөрчлөлтүүд:
MagicFinance програмын 20201016-ний Edit-2 хувилбар 2020-11-04 өдөр гарлаа
Засагдсан өөрчлөлтүүд:
MagicFinance програмын 20201016-ний Edit-1 хувилбар 2020-10-28 өдөр гарлаа
Засагдсан өөрчлөлтүүд:
Ерөнхий журнал эрэмбэлэхэд алдаа зааж байсныг зассан.
Цалин бодох үед ШБО-оос НДШ суутгахгүй байх тохиргоотой үед Байгууллагаас төлөх НДШ-ийн тооцоолол буруу хийгдэж байсныг зассан.
Дансны кодчлолд Пассив данс шинээр оруулсан үед Шалга-AR гэсэн алдаа зааж байсныг зассан.
Дансны кодчлолд Үндсэн хөрөнгийн данс нэмсэн үед нэмэгдсэн данс Үндсэн хөрөнгийн тайланд орж ирэхгүй байсныг зассан.
Жич:
Эхний удаад хөрвүүлгэ хийх үед дансны кодчлолын AQ баганы мэдээлэл шинэ файл дээр хуулагдахгүй. Иймд гараас дансны кодчлолыг сонгох, эсвэл хуучин файлаас хуулж өгнө үү.