MagicFinance програмын 2020 оны 05 сарын хувилбар

MagicFinance програмын хэрэглэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. 

MagicFinance програм сүүлд 2020 оны 03 сард шинэчилсэн хувилбараа гарган танилцуулж байсан бөгөөд шинэчлэлтийн мэдээллийг энд дарж харна уу.

Энэ удаагийн шинэчлэлтээр:

  1. 2020 оны 4 сараас эхлэн хэрэгжиж буйНИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨХ, АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САНГААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ хуулийн дагуу https://www.legalinfo.mn/law/details/15244?lawid=152442020 оны 4-9 сард ажилтнуудын цалин бодох, НДШ-ийн тайлан болон НДШ-ийн чөлөөлөлтийн тайлан гаргах боломжтой болсон.
  2. Мөн Гарт олгох сүүл цалинг Банкинд мэдээлэх үед зарим ажилтнууд дээр бодогдсон цалинг өөр хүний гарт олгох цалин дээр нэмж бодох, хасах боломжтой болгосон.

 

1. MagicFinance програм дээр цалин бодохдоо 2020 оны 4-9 сард НДШ, ХХОАТ-ын хөнгөлөлтийг хэрхэн тооцож оруулах вэ?

АЛХАМ-1

Main шийт рүү орж “Covid-19тохиргоохэсэгт байгаа ЭМД-ын шимтгэлийн дүнг зөв орсон эсэхийг хянана.

Зураг-1

Цалин бодох үед НДШ баганад энэ хувиар ЭМД бодогдох тул анхааралтай хянаж үзнэ үү. Тэтгэвэр болон Нярай2+ ажилтан дээр ЭМД бодогддоггүй учраас 2 гэсэн тоо оруулж өгөхгүй.

АЛХАМ-2

Тогтмол шийт рүү орж тухайн ажилтан хэдэн сар ажилласан бол хөнгөлөлт эдлэх ёстойг эхний баганад 1-3 хүртэлх тоогоор оруулна. Хөнгөлөлт эдлэх сарууд зөв орсон эсэхийг дараагийн баганаас хянана.

Зураг-2

АЛХАМ-3

Цалингаа өмнө нь боддог байсны дагуу бодно. Цалингийн мэдээлэлд байгаа НДШ-ийн хувийг хуучнаар нь оруулж өгнө. Дахин сануулахад Ажилтнаас суутгадаг НДШ нь 4-9 сард Зураг-1д байгаа “Covid-19 тохиргоохэсэгт байгаа тооноос татагдана.

4-9 саруудад цалин бодох үед ХХОАТ бодогдохгүй.

Зураг-3

АЛХАМ-4

НД-ын чөлөөлөлтийн тайланг сар сонгож харах бол Зураг-4т байгаа “Тайлан харах\Цалин\НД чөлөөлөлтийн тайлан” товч дарж харна.

Хэрэв сар сонгохгүй хурдан харах бол Зураг-5д байгаа Цалин шийтний Тохиргоо\“НДШ чөлөөлөлт-Covid”товчийг дарна.

Энэ үед тайлан доорх байдлаар автоматаар гарна.

Хэрэв гадаад ажилтантай бол “Улсын код”-ыг сонгож оруулж өгөх ба энэ үед “Чөлөөлөх шимтгэл”баганад тоо гарч ирэхгүй.

Зураг-6

АЛХАМ-5

НД-7тайланд чөлөөлсөн НДШ-ийн дүн автоматаар татагдана.

Зураг-7

АЛХАМ-6

“Тайлан харах\Цалин\Дансны харьцаа харах” товч даржЦалингийн дансны бичилт хэсэг рүү ороход Зураг-6 хүснэгтийн 11-р баганы дүн нь Зураг-8 хүснэгтийн “ЗГ-ын тусламжын орлого ЗГТО”мөрөнд татагдана.

Зураг-8

АЛХАМ-7

Иймд дансны кодчлол хэсэг рүү орж ЗГ-ын тусламжын орлогыг доорх байдлаар сонгожоруулж өгнө. Зураг-9

Улмаар цалин бодсоны дараа Зураг-6д тэмдэглэсэн дансны бичилтийг ерөнхий журналд оруулахыг анхаарна уу.

Жич:

ЗГ-ын тусламжын орлого нь НӨАТ ногдохгүй боловч Албан татвар ногдох орлого болно. Учир нь байгууллагын төлөх ёстой байсан НДШ-ийн зардал хасагдах зардлаар тусгагдаж байгаа учраас...

АЛХАМ-8

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨХ, АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САНГААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД БАРИМТЛАХ ЖУРМЫН

3.3-т“Аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагчийн чөлөөлөгдөх сарын шимтгэлийн хэмжээ нь тухайн аж ахуйн нэгж, байгууллагын 2020 оны 1, 2, 3 сарын бүрэн олгосон хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан шимтгэлийн дундаж хэмжээнээс илүүгүй байна.”

3.5-т“Аж ахуйн нэгж, байгууллагын 2020 оны 4-9 сард нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх даатгуулагчийн тоо нь 2019 оны 4-9 сар, 2020 оны 1-3 саруудын аль өндөр тайлагнасан сарын даатгуулагчийн тооноос ихгүй байна.” гэж тус тус заасан байна.

Энэ журмын дагуу Main шийтний 49-50 мөрөнд доорх анхааруулга гарах ба шараар тэмдэглэсэн хэсэгт тоо гарч ирвэл Чөлөөлөлтийн хэмжээ хэтэрчээ гэсэн үг.

Зураг-10

Хэрэв тоо гарч ирсэн тохиолдолд Тогтмол шийтний баруун талаас задаргааг харах боломжтой.

Зураг-11

Уг хүснэгтэнд гарсан 6,370,797 гэсэн тоо нь (байгууллага бүр дээр өөр тоо гарч ирнэ)тухайн байгууллагын 1-3 сарын тооцсон дундаж НДШ-ийн дүн, 39 гэсэн тоо нь 1-3 сард хамгийн их даатгуулагчтай байсан тоо юм. Хэрэв 2019 оны 4-9 сард даатгуулагчийн тоо өндөр байсан бол дугуйлж тэмдэглэсэн Зураг-11 хэсэгт даатгуулагчийн тоог оруулж өгөөрэй.

Хэрэв 4-9 сард чөлөөлөгдөх НДШ-ийн дүн нь 6,370,797 оос хэтэрсэн үед, эсвэл даатгуулагчийн тоо 39-с их болсон үед “Хэтрэлт”гэдэг багана дээр тоо гарч, Main шийтэнд мэдээлэх юм. Энэ нь хожим НД-ын байгууллагын шалгалтаар торгууль тавигдах эрсдэл бий болгоно.

Иймд 2020 оны 4-9 сард хэтрэлт гэсэн багана дээр тоо гаргахгүй байх ёстойг анхаарна уу.

 

2. Гарт олгох сүүл цалинг Банкинд мэдээлэх үед зарим ажилтнууд дээр бодогдсон цалинг өөр хүний гарт олгох цалин дээр хэрхэн нэмэх вэ...

АЛХАМ-1:

“Тайлан харах\Цалин\Сүүл цалин карт”Зураг-1 товч дарахад ажилтнуудын гарт олгох сүүл цалин Зураг-2 гарч ирдэг.

Зураг-1

Зураг-2

АЛХАМ-2

Хэрэв Амгалан дээр бодогдсон цалинг Амгалангаас хасч Ангар дээр нэмж олгох бол DB баганад Амгалангийн байгаа мөрөнд Ангар гэж сонгож өгнө.

Зураг-3

 

DB баганад Ангар гэж сонгож өгөх үед Амгалан дээр бодогсон цалин 0 болж Амгалангийн цалин Ангар дээр нэмж бодогдсон байна.

 

 

Шинэ хувилбар татах:  http://www.magicgroup.mn/newversions/CT20200501.xlsb

Та программ шинэчлэлтэй холбоотой мэдээллийг манай 70131044 дугаарын утаснаас авах боломжтой.