МЭЖИК ГРУПП-ийн хамт олны Завхан нутгаар зорчсон тэмдэглэл-2018

Мэжик группийн ажилтнууд жил бүр монгол орны үзэсгэлэнт байгаль, давтагдашгүй өв уламжлал, түүхийн дурсгалт газруудыг үзэж, сонирхон бахархах, хайрлан хамгаалж, Монголын томоохон үйлдвэр, үйлчилгээний газруудын үйл явц, бүтээн байгуулалттай танилцахаас гадна хамт олны зорилго, эв нэгдлийг улам илүү бататгах зорилгоор жил бүр эх орныхоо үзэсгэлэнт байгальтай газруудаар аялах аяллыг зохион байгуулсаар ирсэн. Энэ хугацаанд бид:

  • Орхон аймаг Эрдэнэт хивсний үйлдвэр, Уулын баяжуулах ГОКүйлдвэртэй танилцах аялал;
  • Ардын хувьсгалын өлгийн нутаг болох Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, Баянгол сум – Спирт бал бурам ХХК-тай танилцах аялал;
  • Эзэн Чингис хааны өлгий нутаг Хан Хэнтий аймаг;
  • Хөвсгөл аймаг. Монголын хамгийн их эзлэхүүнтэй, гүн нуур болох Хөвсгөл нуур;
  • Өвөрхангай аймаг. Монголын эрт үеийн нийслэл Хархорин хот;
  • Байгалийн үзэсгэлэнт Архангай аймаг,Чулуутын хавцал, Тэрхийн цагаан нуур;
  • БНХАУ-ын Шанхай, Хуаншань, Хайнан чиглэлийн аялал;
  • ОХУ-ын Улан-Удэ, Байгаль нуурын чиглэлд аялал зохион байгуулж байсан юм.

 

Харин энэ жил Мэжикийн гэр бүлийн гишүүд 6 сарын 23-аас 29-ний хугацаанд Монгол Улсын баруун хойд хэсэгт орших үзэсгэлэнт Завхан аймгийн нутгаар нийтдээ 6 шөнө 7 өдрийн 3000 гаруй км-ийн аялал хийлээ.

Аяллын хөтөлбөрөөс товч танилцуулбал:

Аяллын эхний өдөр:Улаанбаатар хотоос 6 сарын 23-ний өглөө автобусаар түүхт Улиастай хотын зүг хөдөлж бидний аялал эхэлсэн. Аялалын урт 1001 км

Хоёр дохь өдөр: Улиастай хотоос Отгон сумаар дайрч Алтан толгойн элс, Хангайн нурууны хамгийн өндөр уул Отгонтэнгэр  хайрханыг зорьсон. Аялалын урт 240км

Аяллын гурав дахь өдөр: Отгонтэнгэр хайрханы өвөрт байх Очирваань бурханы цогцолбор, Отгонтэнгэр хайрхан, Бадар-хундага нуур гэх мэт байгалын үзэсгэлэнг сонирхож эрч хүчээ дүүргэн Улиастай хотыг зорьсон. Аялалын урт 240 км

Аяллын дөрөв дэх өдөр:  Улиастай хотоос Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших хойд талаараа элсэн манхнаар, урд талаараа зэгсээр хүрээлэгдсэн үзэсгэлэнт Улаагчины хар нуурыг зорьсон. Аялалын урт 200 км

Аяллын тав дахь өдөр: Улаагчины Хар нуураас Эрдэнэ хайрхан Сумын төвөөс зүүн хойд зүгт 450м өндөр элсэн манхнаас эх авч урсдаг, хөвөөгөөрөө бургасан шугуйтай, гоньд, дэгд, улаалзгана, нохойн хошуу зэрэг жимс  жимсгэнэтэй байгалийн өвөрмөц тогтоц бүхий Мухартын голыг зорьсон юм. Аялалын урт 100 км.

Аяллын зургаа дахь өдөр: Уг өдөр Мухартын голын эрэг, хөвөөгөөр зугаалж, 450м өндөр элсэн манхан дээр гарч зургаа татууллаа. Оройхон Улиастай хотыг зорьж аяллын автобусандаа буцаж ирсэн. Аялалын урт 100 км

Аяллын долоо дахь өдөр: Энэ өдөравтобусандаа аяллын хөгтэй, хөгжилтэй явдлуудыг дурсан, тоглож наадсаар Улаанбаатар хотдоо буусан юм. Аялалын урт 1001 км

Аяллын хугацаанд бид галын зохион байгуулалтад орж, хоноглосон газартаа хогоо түүж, майхнаа барин хөгжилдөж, тоглож наадаж явсан.

Хол замд тэсвэр тэвчээр гарган хамтдаа аялсан Мэжикийн гэр бүлийн гишүүддээ ажлын өндөр амжилтыг хүсье. Дараа жилийн зугаалга даанч хол байна даа.

Сургалтууд

Мэдээ мэдээлэл

Видео сурталчилгаа