“Мэжик консалтинг Аудит” ХХК-ийн сургалт, судалгааны хэлтсийн менежер Г.Даваасүрэн “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа.
"Мэжик Консалтинг Аудит" ХХК-ийн Сургалт, судалгааны хэлтсийн сургалтын менежер Ганхуяг овогтой Даваасүрэн нь санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарт үзүүлсэн олон жилийн хөдөлмөр, байгууллагын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрээ үнэлүүлэн “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа.
Даваасүрэн нь 12 гаруй жилийн хугацаанд боловсрол, санхүү, нягтлан бодох бүртгэлийн салбарт идэвхтэй ажиллаж, салбарын бодит хэрэгцээнд нийцсэн чадварлаг мэргэжилтнийг бэлтгэхэд үр бүтээлтэй хувь нэмэр оруулсаар ирсэн.
Түүний хэрэгжүүлсэн ажлуудаас дурдвал:
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 2 удаагийн бакалаврын зэрэг хамгаалж, ур чадвараа тасралтгүй хөгжүүлсэн;
2013-2021 онд нийт 3000 гаруй суралцагчдыг санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бэлтгэн гаргасан;
50 гаруй компанийн санхүүгийн тайлангийн аудитын ажлыг гүйцэтгэн мэргэжлийн өндөр ур чадвараа харуулсан;
Байгууллагын дотоод дүрэм, журам боловсруулах, сургалтын гарын авлага шинэчлэх ажлыг амжилттай зохион байгуулсан;
2022 онд “Динамик сургалтын платформ” хөгжүүлэх ажлыг санаачлан 100% онлайн сургалтын системийг нэвтрүүлсэн;
Баг хамт олноо манлайлан байгууллагын стратеги, төлөвлөлтийн хэрэгжилтэд өндөр хувь нэмэр оруулсан юм.
Мэргэжлийн ёс зүйг чанд сахиж, салбарын хөгжилд үнэ цэнтэй хувь нэмэр оруулж буй түүнийг хамт олон нь өндөр үнэлдэг бөгөөд энэхүү нэр хүндтэй шагнал нь түүний олон жилийн хичээл зүтгэлийн бодит үнэлгээ боллоо.
Г.Даваасүрэндээ “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнал хүртсэнд баяр хүргэе.