Frequently Asked Question
02. БМ тогтмол мэдээлэл хэрхэн оруулах вэ?
Last Updated 5 years ago
БМ тайлан гаргах функцын ТОГТМОЛ хэсгийн “тогтмол мэдээлэлрүү очих” гэсэн хэсэгт Ерөнхий мэдээлэлийг оруулж өгнө
Тус бүрт нь танилцуулбал:
Тайлангийн мэдээлэл хэсэгт, БМ тайлангаа байнгын, цаг үеийн системийн алинаар нь гаргахыг зааж өгнө.
Бараа материалын тайлан бэлтгэх байнгын болон цаг үеийн гэсэн 2 систем байдаг.
Байнгын системийн үед борлуулсан бүтээгэдэхүүний өртгийг гаргахдаа /ББӨ/: Зарагдсан бараагаа өдөр бүр оруулсанаар гаргадаг. Өөрөөр хэлбэл байнгын систеийн үед тухайн өдөр ямар ямар бараа зарагдсан нь тодорхой байдаг учир ББӨ өдөр тутамдаа гарч байдаг.
Цаг үеийн системийн үед Борлуулсан бүтээгдэхүүний өртгийг гаргахдаа /ББӨ/: Зарагдсан бараа нь өдөр бүр мэдэгдэхгүй тохиолдолд БМ-н цаг үеийн системийг ашигладаг. Энэ үед ББӨ нь доорх байдлаар гардаг. “БМ-ын зарлага өдөр бүр мэдэгддэг” гэсэн сонголтыг хийж өгвөл БМ-ын тайлан байнгын системээр гарч ирнэ.
Хэрэв “БМ-ын зарлага өдөр бүр мэдэгддэг" хэсэг дээр "Үгүй” гэдэг сонголтыг дарвал цаг үеийн системээр тайлангаа бэлтгэх боломжтой. Өөрөөр хэлбэл танай байгууллагын зарагдсан бараа өдөр тутам мэдэгддэг бол "Тийм" сонголтыг, мэдэгддэггүй бол
"Үгүй" сонголтыг сонгоно.
Компанийн товч мэдээлэл хэсэгт холбогдох ажилтнууд, огноо, гэх мэт хэрэглэгч компанийн талаарх товч мэдээллийг оруулж өгнө.
БМ тайлан гаргах хугацаа, БМ-нд алдаа хянах хүснэгт .
Бараа материалын тайлан нь үнэн зөв гарч байгаа эсэхийг шалгаж, гарсан алдааг сануулах зорилготой хэсэг юм. Эндээс тухайн тайлан нь хаанаа ямар алдаа гарч, өгөгдөл буруу орсныг илрүүлэх боломжтой. Тус програмд гардаг алдаа нь ихэвчлэн тоогоо буруу оруулсан, тоо байх ёстой хэсэгт үсгэн буюу тэмдэгтэн мэдээлэл орсон тохиолдолд гардаг тул ямар нэг алдаа байвал тухайн алдаатай хэсгийн өгөгдлөө сайн шалгаж үзээрэй.
БМ дансны кодчлолын задаргаа оруулах хэсэг
санхүүгийн ерөнхий програм дээрээ ашигладаг дансны кодны кодчлолтойгоо яг адил тэмдэглэгээтэйгээр оруулна. Энэ нь тайлангийн нэгтгэл дансны харьцааг хийхэд ашиглагддаг тул таны хэрэглэдэг дансны кодноос зөрүүтэй байх юм бол програм хүлээн авч тооцоолол хийхгүй.
Бараа материалын ерөнхий болон дэд ангилал оруулах хэсэг
Энэ шийтэнд хийх хамгийн чухал зүйл бол бараа материалынхаа нэрийг ангилах явдал байдаг. Ингэхдээ бүх материалаа ерөнхийд нь хэд хэдэн бүлэгт хуваагаад, түүнийгээ дотор нь задалж өгнө. Ерөнхий ангилал нь дэд ангилалд хуваагдана. Дэд ангилалд дотроо олон төрөлтэй нэг бүлгийн бараанууд байх ёстой.
БМ тайлан гаргах функцын ТОГТМОЛ хэсгийн файл архивлах товчлуурыг дарснаар тухайн тайлант хугацааны үлдэгдэл дараах тайлант үеийн эхний үлдэгдэл болж автоматаар зоогдоно. Энэ товчлуурыг зөвхөн тайлант хугацааны эсвэл тухайн сарын эцэст л ашиглана.
БМ тайлан гаргах функцын ТОГТМОЛ хэсгийн устгах товчлуураар тайлангийн бүх мэдээллийг устгана.
Та дээрх асуулттай холбоотой видео хичээл харахыг хүсвэл: энд дарж үзнэ үү