Frequently Asked Question
14. Үндсэн хөрөнгийн байгуулбал зохих элэгдлээ зөв байгуулсан, хөрөнгийн эхний үлдэгдэл болон орлого зарлагын бүртгэлээ зөв хийсэн боловч ҮХ-ийн хяналтын нэгтгэл дээр элэгдэл зөрүүтэй алдаа заагдаад мэйн шийт дээр С2 болон орлого зардал зөрсөн гэсэн алдаа
Last Updated 5 years ago
2017 оны 11 сарын хувилбараас өмнөх хувилбарууд дээр энэ алдаа гардаг байсан. Учир нь өмнөх хувилбарууд дээр үндсэн хөрөнгийн элэгдлийн дүнг программ, ажлын хүснэгт дээрх үндсэн хөрөнгийн анхны өртгөөс шууд татаж ШША аар тооцдог байсан.
Ингэж тооцоолсноор өртгөө бүрэн элэгдүүлсэн үндсэн хөрөнгөнөөс элэгдэл тооцож тэр дүнгээр нь ҮХ тайлангийн хяналтын хэсэг дээр зөрүү үүсэж Main шийт дээр алдаа зааж харагдуулдаг байсан.
Хэрвээ дээрх алдаа заагдсан гэвэл magicgroup.mn сайтын програм хангамжын хэсгээс програмын шинэчилсэн хувилбарыг татан авж хөрвүүлэг хийж алдааг засах боломжтой.
2017 оны 11 сарын шинэ хувилбар дээр үндсэн хөрөнгийн тайланг хийсэн тохиолдолд л програм үндсэн хөрөнгө дээр шулуун шугамын аргаар элэгдлийг тооцоолж Тогтмол шийт дээр элэгдүүлэх дүнг харуулдаг болсон.
Хэрвээ та үндсэн хөрөнгийн тайланг хөтлөхгүй гэвэл элэгдлээ гараар тооцоолж ерөнхий журнал дээрээ тусгах шаардлагатай.