Frequently Asked Question

09. Үндсэн хөрөнгийн зарлагыг хэрхэн бүртгэх вэ?
Last Updated 5 years ago

  • Эхлээд ҮХ зарлагадсан талаархи дансны бичилтээ ерөнхий журнал дээр бүртгэнэ.
Үндсэн хөрөнгө ашиглалтаас хасах

Үндсэн хөрөнгийг гадагш худалдах, шилжүүлэх, актлаж устгах үед түүний өртгийг үндсэн хөрөнгийн данснаас хасах ба хуримтлагдсан элэгдлийн данс хаагдсан байна.

Хуримтлагдсан элэгдлээрээ анхны өртгөө бүрэн нөхсөн үндсэн хөрөнгийн дансны бичилт нь :
Дт Хуримтлагдсан элэгдэл
     Кт Үндсэн хөрөнгө

Үндсэн хөрөнгийг худалдсан үнэ нь түүний дансны үнээс (дансны үнэ=анхны өртөг-хуримтлагдсан элэгдэл) их байвал үндсэн хөрөнгө худалдсаны олз, бага байвал гарзыг хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Үндсэн хөрөнгийг дансны үлдэгдэл өртгөөс нь илүү үнээр борлуулсан бол:
Дт Мөнгөн хөрөнгө
Дт Хуримтлагдсан элэгдэл
     Кт Үндсэн хөрөнгө
     Кт Үндсэн хөрөнгө борлуулсны ашиг (олз)

Үндсэн хөрөнгийг дансны үлдэгдэл өртгөөс нь доогуур үнээр борлуулсан бол:
Дт Мөнгөн хөрөнгө
Дт Хуримтлагдсан элэгдэл
Дт Үндсэн хөрөнгө борлуулсны алдагдал (гарз)
     Кт Үндсэн хөрөнгө

Харин бүрэн элэгдэхээс нь өмнө данснаас хасвал үндсэн хөрөнгийг данснаас хассаны гарзыг бүртгэх шаардлагатай.
Дт Хуримтлагдсан элэгдэл
Дт Үндсэн хөрөнгийг данснаас хассаны гарз
     Кт Үндсэн хөрөнгө

Үндсэн хөрөнгө данснаас хассаны олз, гарз дансыг програм дээр бүртгэхдээ “Дансны код зохиох” хэсэг дээр шинээр дансдууд нэмж өгнө.

image

Жишээн дээр элэгдэх хөрөнгө нь өртгөө бүрэн нөхсөн үндсэн хөрөнгийг зарлагадаж буй хөрөнгө дээр авав.

image

Дараа нь Тайлан харах-Хөрөнгө цэс- Үндсэн хөрөнгийн орлого зарлага хэсэг рүү очино.

image

Орлого зарлагын хүснэгтийн Z багана дээр зарлагадах буюу хасах үндсэн хөрөнгийн ЕЖ-ийн А багана дээр оруулсан кодоо дуудаж өгөхөөд АВ баганы тухайн мөр дээрээс нь хасах үндсэн хөрөнгөө сонгож оруулаад U багана дээр байгаа дүнг АС багана дээр гараас шивч тоо ширхэгийг оруулна.

image

Эндээсээ үндсэн хөрөнгийн эхний үлдэгдэл оруулах нэгтгэл тайлан руу очиход хасагдсан ҮХ дараах байдалтайгаар орсон байна.

image

Та дээрх асуулттай холбоотой видео хичээл харахыг хүсвэл: 

Please Wait!

Please wait... it will take a second!