Frequently Asked Question

08. Үндсэн хөрөнгийн орлогыг хэрхэн бүртгэх вэ?
Last Updated 5 years ago

  • Эхлээд ҮХ нэмэгдсэн талаархи дансны бичилтээ ерөнхий журнал дээр бүртгэнэ.
image

Авсан хөрөнгө нь НӨАТ тэй бол ЕЖ-ийн I багана дээр 10 гэсэн тэмдэглэгээгээ хийж өгнө. I баганы тайлбарыг ЕЖ-ийн зүүн дээд буланд байрлах товчин дээр харна.

НӨАТ-гүй эсвэл НӨАТ төлөгч биш байгууллагаас хөрөнгө авсан бол I багана дээр код оруулах шаардлагагүй.

Дансны бичилтээ хийсэн бол ЕЖ-ийн А багана дээр ҮХ орлогодох болон зарлагадахтай холбоотой гүйлгээ хийхэд дуудаж өгдөг u1, u2, u3 гэх мэтчилэнгийн кодуудыг давхардуулахгүйгээр сонгож оруулна.

НӨАТ-тэй үндсэн хөрөнгө орлогодоод 10 гэсэн кодыг I багана дээр тохируулсан гэвэл тухайн сарын НӨАТ тайланд тухайн хөрөнгө авахад төлөгдсөн НӨАТ нөлөөлдөггүй. Өөрөөр хэлбэл тухайн сарын худалдан авалтын НӨАТ болж гарж ирдэггүй.

image

  • Үндсэн хөрөнгийн орлогодсоныг бүртгэхдээ Тайлан харах-хөрөнгө цэс-Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл товчлуурыг дарна.

image

ҮХ-ийн AS-AW баганы хоорондох саарал дэвсгэртэй хэсгүүдэд гараас мэдээлэл оруулж өгөх ёстой. AU шүүлтийн багана дээр мэдээлэл оруулахгүй. Тухайлбал:

• Хариуцах эзэн
• Байршил
• Данс
• Үндсэн хөрөнгийн жагсаалт

image

Орлогодож буй хөрөнгийн мэдээллийг AU багана дээр 1 гэсэн бичиглэл арилтал бүрэн гүйцэд оруулах хэрэгтэй. AU багана дээр 1 тэмдэглэгээ арилаагүй байгаа тохиолдолд хөрөнгийн бүртгэл орлогодсон бүртгэл орж ирдэггүйг анхаарна уу.

  • Дараагаар нь ҮХ-ийн дэлгэрэнгүй бүртгэлийн дээр байрлах Орлого зарлага гэсэн зүүн тийш заасан ногоон суман товчлуур дээр дарж ҮХ-ийн ор.лого зарлагын хүснэгт рүү очино.image
Уг хүснэгтний Z баганад u1, u2, u3, u4, u5 гэх мэт коднуудыг хийж өгөхөд хүснэгтийн баруун талд журнал дээр хийгдсэн дансны харьцаанууд дүнгийн хамт автоматаар гарч ирнэ.

AB багана дээр хөрөнгийн нэрээ дуудаж өгнө
AC багана дээр хөрөнгийн нийт үнэ
AD багана дээр хөрөнгийн тоо хэмжээг оруулж өгснөөр үндсэн хөрөнгийн тайланд мэдээлэл автоматаар орно.

image

Хэрэв уг мэдээллүүдийг буруу оруулбал U баганад алдааны утга гарч ирнэ. : U багана нь алдааг хянагч хяналтын багана юм.

Хэрэв хөрөнгийн нэрсийг хайж олоход төвөгтэй байвал: AB баганы 1 дүгээр мөрийн нүдэнд хайхыг хүссэн хөрөнгийн эхний үсгийг юмуу эхний үеийг бичиж өгнө. Дараа нь хөрөнгийн нэрийг хайхад зөвхөн тухайн үсгээр эхэлсэн хөрөнгө шүүгдэж гарч ирдэг.

Нэмэлт мэдээлэл:

Худалдан авсан үндсэн хөрөнгийг бүртгэх

Үндсэн хөрөнгийг мөнгөөр буюу дараа тооцоогоор худалдан авах үед :
Дт Үндсэн хөрөнгө
Кт Мөнгөн хөрөнгө/ Дансны өглөг


Векселийн өглөг болон хувьцаа гаргах замаар үндсэн хөрөнгийг худалдан авсан бол тэдгээрийн зах зээлийн үнэд үндэслэн үндсэн хөрөнгийн өртгийг тодорхойлно. Мөнгөнөөс бусад зүйлээр худалдан авсан үндсэн хөрөнгийг өгсөн зүйл ба авсан хөрөнгийн аль тодорхой байгаа зах зээлийн үнээр бүртгэнэ.


Энгийн хувьцаа гарган барилга худалдан авсан бол:
Дт Барилга
Кт Энгийн хувьцаа (нэрлэсэн үнээр)
Кт Нэмж төлөгдсөн капитал (нэрлэсэн үнээс дээгүүр үнээр
борлогдсон бол)

Вексель гарган барилга худалдан авсан бол векселийн зах зээлийн үнээр:
Дт Барилга
Кт Векселийн өглөг


Үндсэн хөрөнгө данснаас хассаны олз, гарз дансыг програм дээр бүртгэхдээ “Дансны код зохиох” хэсэг дээр шинээр дансууд нэмж өгнө.


Та дээрх асуулттай холбоотой видео хичээл харахыг хүсвэл:




Please Wait!

Please wait... it will take a second!