Frequently Asked Question
01. Үндсэн хөрөнгө гэж юу вэ? Өртөг бүрдүүлэлт
Last Updated 6 years ago
1. Үндсэн хөрөнгөнд хамрагдах зүйлс
Нэг жилээс дээш хугацаанд ашиглагдах, ашиглалтын боломжит хугацаа нь хязгаарлагдмал бизнесийн хэвийн нөхцөлд худалдах зориулалтгүй үйлдвэрлэл, үйлчилгээний болон түрээслүүлэх, захиргааны зориулалтаар ашиглагдах элэгдлийн үндсэн дээр өртөг, зардалд анхны үнээ аажмаар шингээж байдаг биет хөрөнгүүд байна.
Эдгээр хөрөнгөнд:
А. Газар, үйлдвэрийн талбай зэрэг элэгдэл, хорогдол тооцдоггүй үл хөдлөх хөрөнгө
Б. Барилга байгууламж, машин тоног төхөөрөмж зэрэг элэгдэл, хорогдол тооцдог хөрөнгө
В. Ой мод, уул уурхай зэрэг хорогдол тооцдог хөрөнгүүд багтана.
2. Өртөг бүрдүүлэлт
Үндсэн хөрөнгийг анхны өртгөөр нь бүртгэнэ. Үндсэн хөрөнгийн анхны өртөгт худалдан авсан үнэ, түүнийг бэлтгэхтэй холбогдон гарсан аливаа шууд зардлыг (тээврийн зардал, гаалийн татвар, хураамж, угсарч суурилуулах, ачиж буулгах зардал гэх мэт) оруулах ба мөнгөн хөнгөлөлтийг хасна.
Барьж байгуулж байгаа үндсэн хөрөнгийн өртөг нь барилгын материал, ажлын хөлс, суурь малталтын зардал, бусад холбогдох нэмэлт зардал болон барилга байгууламжийг гэрээлэн гүйцэтгэгчид төлөх төлбөрийн хэмжээнээс бүрдэнэ.
Газрын өөрийн үнээс гадна капиталчлагдах бусад зарлагууд нь: өмгөөлөгчийн хөлс, агентын шимтгэл, худалдан авсан газар дээрх хуучин барилгыг нураах, цэвэрлэх ба тохижуулах, эзэмшилд оруулах, дахин байршуулалт, бүтээн босголтын зардал зэрэг бусад бүх зардал болно.
Газар ба газрын сайжруулалтыг худалдан авбал, гарсан зардлыг газар ба сайжруулалтанд хуваарилна. Газар дээрх барилгыг нураах зардлыг газрын өртөг дээр нэмэх ба үлдэгдэл зүйлсийг борлуулсан мөнгөн орлогын хэмжээгээр газрын өртгийг багасгана.
Элэгдэл тооцож болох усны систем, явган хүний зам, зам, хашлагыг газрын сайжруулалт дансанд бүртгэнэ.
Бөөн дүнгээр худалдан авсан хөрөнгийн үнийг худалдан авсан хөрөнгийн зах зээлийн үнэ цэнэд үндэслэн хуваарилна.
Мөнгөн бус солилцоогоор хөрөнгө худалдан авбал солилцоогоор шилжүүлсэн хөрөнгийн зах зээлийн үнээр үндсэн хөрөнгийн дансыг дебетлэнэ.
Өгсөн хөрөнгийн зах зээлийн үнээс илүү тодорхой баримтаар нотлогдох тохиолдолд хөрөнгийн өөрийн зах зээлийн үнээр дебетэд бүртгэж болно. Аль ч зах зээлийн үнийг үндэслэлтэй тогтоож чадахгүй бол өгсөн хөрөнгийн бүртгэлийн үнээр авсан хөрөнгийн дебетэд бүртгэнэ.
Хувьцаа болон бусад үнэт цаасны солилцоогоор хөрөнгийг худалдан авсан бол хүлээн авсан хөрөнгө буюу гаргасан хувьцааны аль тодорхой нотлогдох зах зээлийн үнээр бүртгэнэ.
Хандиваар авсан хөрөнгийг зах зээлийн үнээр бүртгэнэ.
Өөрөө барьж байгуулсан хөрөнгийг материал, шууд болон шууд бус хөдөлмөр, бусад нэмэгдэл зардлуудыг шингээсэн өртгөөр бүртгэнэ. Төслийг бүрэн дуусгах хүртэл барилгын ажилд хамаарах санхүүжилтийн зардлыг мөн хөрөнгийн дебетэд тусгана.
Байгалийн нөөц гэдэгт янз бүрийн ашигт малтмал, газрын тос, байгалийн хий зэрэг нөөц ордог. Эдгээр нөхөн сэргээгддэггүй бөгөөд ашиглах тусам нөөц нь хорогдож байдаг тул элэгдэх хөрөнгө гэж үздэг. Байгалийн нөөцийг бусад хөрөнгийн нэг адил өртгөөр нь бүртгэх бөгөөд уг өртгийг байгалийн нөөцийг ашиглах хугацааны туршид элэгдүүлж, зардалд шингээдэг. Байгалийн нөөцийн өртөгт (1) худалдаж авсан үнэ, (2) хайгуулын зардал (3) судалгааны зардал ордог. Балансад байгалийн нөөцийг өртгөөр нь тусгаж, харин хуримтлагдсан хорогдлыг дор нь хасч харуулах ёстой.