Frequently Asked Question

17. Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг яаж бүртгэдэг вэ?
Last Updated 6 years ago

Даатгуулагчийн жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэх нөхцөл нь

  • Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнөх 12 сарын хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн байх
  • Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх дээрх хугацааг хангасан даатгуулагч эх, хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.
  • Хөдөлмөр эрхэлж байгаад хууль тогтоомжид заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Энэ тохиолдолд уг эхийн чөлөөтэй байсан хугацааны хоёр удаагийн төрөлт хамаарагдана.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох хувь хэмжээ

Даатгуулагчид жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 4 сарын хугацаанд ажлын өдрөөр тооцож сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дор дурдсан хувиар бодож олгоно:

Даатгуулагчийн төрөл
Тэтгэмж бодох хувь
Албан журмын даатгуулагч
100%
Сайн дурын даатгуулагч
70%

Албан журмаар даатгуулагч эх нь эмнэлгийн хуудсыг ажиллаж байгаа байгууллагынхаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд авчирч өгөх бөгөөд уг ажилтан нь тухайн даатгуулагч эхийн шимтгэл төлж ажилласан хугацааг тодорхойлон бичиж удирдах албан тушаалтнаар гарын үсэг зуруулан, баталгаажуулж нягтлан бодогчид өгнө. Нягтлан бодогч тухайн даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг нягтлан шалгаж дараах аргачлалын дагуу тэтгэмжийг бодож олгоно.

Жишээ 1: Даатгуулагч эх “А” нэгэн хувийн байгууллагад ажилладаг бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийг 4 жил төлж ажилласан, сарын хөдөлмөрийн хөлс 650 000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр жирэмсний эмнэлгийн хуудсаа эмнэлгээс бичүүлэн авч байгууллагынхаа санхүүд өгсөн гэвэл дараах аргачлалын дагуу жирэмсний тэтгэмжийг бодно.

Байгууллагын нягтлан бодогч нь даатгуулагч эхийн жирэмсний чөлөө авахаас өмнөх шимтгэл төлсөн 12 сар өөрөөр хэлбэл 2015.08.01-ний өдрөөс 2016.07.31-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс, орлогыг тодорхойлж, уг цалин хөлс, орлогын нийлбэрээс дундаж цалинг гаргана.

Хүснэгт №1

Сарын дундаж хөлс, орлого
Сарын ажлын өдрийн дундаж хоног
Нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлого
Тэтгэмж бодох хувь
Нэг өдөрт ногдох тэтгэмж /3*4/
Тэтгэмж олгох хоног /ажлын өдөр/
Олговол зохих тэтгэмж /5*6/
1
2
3
4
5
6
7
650 000
21.2*
30660
100**
30660
45***
1 379 700
Тайлбар:
* Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох сарын ажлын өдрийн дундаж 21.2 хоног.
** Заавал даатгуулагч эхийн тэтгэмжийг 100 хувиар бодно.
*** Тэтгэмж олгох ажлын хоногийг жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсан дээрх хуанлийн хоногоос тооцон гаргана.

Харин сайн дурын даатгуулагч эхийн хувьд эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтрээ оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид өгөн шимтгэл төлсөн хугацааг тодорхойлон бичүүлж, тэтгэмжээ бодуулна.

Жишээ 2: Сайн дурын даатгуулагч эх “Б” нь нийгмийн даатгалын шимтгэлийг 1 жил тасралтгүй төлсөн бөгөөд сарын дундаж орлого 500 000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр жирэмсний эмнэлгийн хуудсаа эмнэлгээс бичүүлэн авсан тохиолдолд тэтгэмжийг бодьё.

Хүснэгт №2

Сарын дундаж хөлс, орлого
Сарын ажлын өдрийн дундаж хоног
Нэг өдөрт ногдох хөдөлмөрийн хөлс, орлого
Тэтгэмж бодох хувь
Нэг өдөрт ногдох тэтгэмж /3*4/
Тэтгэмж олгох хоног /ажлын өдөр/
Олговол зохих тэтгэмж /5*6/
1
2
3
4
5
6
7
500 000
21.2*
23585
70**
16 509
45***
742 925
Тайлбар:

* Жирэмсний болон амаржсаны тэтгэмж бодох сарын ажлын өдрийн дундаж 21.2 хоног.
** Сайн дурын даатгуулагч эхийн тэтгэмжийг 70 хувиар бодно.
*** Тэтгэмж олгох ажлын хоногийг жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсан дээрх хуанлийн хоногоос тооцон гаргана.

Даатгуулагч эх амаржсаны дараа 30 хоногийн дотор амаржсаны эмнэлгийн хуудсаа эмнэлгийн байгууллагаар бичүүлэн албан журмын даатгуулагч эх бол байгууллагын санхүүдээ, сайн дураар даатгуулагч эх бол харьяалах аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгнө. Амаржсаны тэтгэмжийг бодоход жирэмсний тэтгэмж бодсон дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дахин бодно.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн тоцооллыг НДШ-ийн хууль дээрх заалтуудад тулгуурлан тооцоолоод програм дээр уг гүйлгээгээ ердийн авлага өглөгийн дансаар бүртгэдэг. Жишээ нь:

image

Please Wait!

Please wait... it will take a second!