Frequently Asked Question

16. Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг яаж бүртгэх вэ?
Last Updated 6 years ago

Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрх

- Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 ба түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн байх. ӨХ даатгуулагч иргэн НДШ-ийг өвдөхөөсөө өмнөх 3 сар ба түүнээс дээш хугацаанд төлсөн байх ёстой.

Даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авч дууссаны дараа тэтгэмжийн даатгалын санд З сараас доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн нөхцөлд дахин тэтгэмж авах эрх үүснэ. ӨХ ХЧТА тэтгэмжийг 3 сар дотор дахин олгох боломжгүй гэсэн үг.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж бодох хувь хэмжээ

Даатгуулагчийн тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааг харгалзан түүний сүүлийн бүтэн ажилласан 3 сарын хөдөлмөрийн хөлснөөс дор дурдсан хувь хэмжээгээр бодож олгодог.

Шимтгэл төлсөн хугацаа
Тэтгэмж бодох хувь
5 хүртэл жил
50%
5-14 жил
55%
15 ба түүнээс дээш жил
75%
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ажлыг өдрөөр тооцож олгоно.

Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацаа

-Хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан ажлын эхний 5 өдрийн тэтгэмжийг ажил олгогчоос,
-6 дахь өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авах эрх үүсэх хүртэл хугацааны тэтгэмжийг тэтгэмжийн даатгалын сангаас олгоно.
-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь хөдөлмөрийн чадвар алдсан ажлын эхний 5 өдрийг оролцуулан ажлын 66 өдрөөс хэтрэхгүй байна.
-Хорт хавдар болон сүрьеэгээр анх өвчлөхөд ажлын 132 өдрийн хугацаанд тэтгэмж олгож болно.
-Хуанлийн жилд удаа дараа өвчилсөн тохиолдолд хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нийтдээ ажлын 132 өдрөөс илүүгүй хугацаанд олгоно.

Бүрдүүлэх баримт бичиг:

- Нийгмийн даатгалын дэвтэр
- Эмнэлгийн хуудас

ХЧТА ажилтаны тоцооллыг НДШ-ийн дээрх заалтуудад тулгуурлан тооцоолоод програм дээр уг гүйлгээгээ ердийн авлага өглөгийн дансаар бүртгэдэг. Жишээ нь:

image

Please Wait!

Please wait... it will take a second!