Frequently Asked Question

14. Цалингийн журнал бичилтийг ЕЖ дээр зөв хийсэн байхад зөрсөн дүнгийн багана дээр алдаа заагаад байна. Цалингийн дансны харьцааг программ дээр яаж оруулдаг вэ?
Last Updated 5 years ago

image

Ингээд харахад цалин тооцоолсон журналын бичилт зөв мэт боловч Мейн шийтний зөрсөн дүнгийн багана дээр алдаа заагдсан, Ажлын хүснэгт дээр цалинтай холбоотой дансдуудын аль нэг улайсан, НДШ болон ХХОХТ-ын тайлангийн дүнгүүд буруу татагдсан харагддаг

image

Энэ нь ЕЖ дээрх цалингийн бичилт нь хэдий зөв боловч та программ дээр цалингын бичилтын тохиргоогоо буруу хийсэн байнаа гэсэн үг. Алдааг засахын тулд Тайлан харах- Цалин цэс- Дансны харьцаа харах руу очих хэрэгтэй.

image

image

Нэгдүгээрт нягтлах зүйл бол Дансны харьцаа харах хэсгийн FH багана дээрх Санхүүгийн тайланд автоматаар тусгах уу гэсэн асуултын доорх үгүй, тийм, тийм, үгүйнүүд. Жишээ зурагт үзүүлсэн шиг тохиргоо хийлттэй үед "Тийм" сонголттой цалингийн журналын дүн Ажлын хүснэгт рүү автоматаар шууд татагддаг гэсэн үг.

Хоёрдугаар нягтлах зүйл бол сумаар заасан ногооноор бичсэн АНХААРУУЛГА. Та ЕЖ дээрээ зөвхөн цалингийн урьчилгаа олгох үед, эсвэл сүүл цалин олгосон тохиолдолд л ногоон дэвсгэр дээрх дансны бичилтыг ЕЖ дээрээ оруулах хэрэгтэй.

Гэтэл ажлын хүснэгт руу шууд татагдах дүнг ЕЖ дээрээ давхар биччихээр цалинтай холбоотой дүн ажлын хүснэгт дээр нэмэгдэж ороод тайлан буруу гарж алдаа заагддаг.

image

Энэ алдаагаа ЕЖ дээрээ зассан байдал.

Та дээрх асуулттай холбоотой видео хичээл харахыг хүсвэл :


Please Wait!

Please wait... it will take a second!