Frequently Asked Question

05. Ерөнхий журналд гарч байгаа Шалга C-D алдааг хэрхэн засах вэ?
Last Updated 5 years ago

Ерөнхий журналын хүснэгт дээр Шалга C-D гэсэн алдаа заагдсан бол Main шийтний зөрсөн дүнгийн багана дээр авлага өглөгийн тохиргоо хийгдээгүй байна гэсэн алдаа давхар заагдсан байдаг.

image

Ажлын хүснэгтийн А багана доорх улаанаар бичигдсэн авлага, өглөгө, борлуулалтын данснуудыг ЕЖ-ийн C, D багана дээр тохиргоог нь хийлгүйгээр журнал бичилтээ хийсэн үед Шалга C-D алдаа В багана дээр заагддаг.

image

Нэгдүгээр тохиолдол: Авлага өглөгтэй харилцагчдын нэрсийг C, D багана дээр оруулж өгснөөр алдаа засагдана.

image

Ингэхийн тулд Тайлан харах-Тогтмол цэс-Авлага өглөгийн тайлан руу орно.

image

Авлага өглөгийн тайлангийн D багана дээр харилцагчдын нэрсээ оруулж өгөөд энэ оруулсан нэрсээ ЕЖ-ийн C,D баганы мөрний scroll оос сонгож дуудаж өгнө.

image

Ингэхдээ журнал бичилтийн Дт дансны харилцагчийн нэрийг С баганад, Кт дансны харилцагчийн нэрийг D баганад тус тус оруулна.

image

image

Хоёрдугаар тохиолдол: Авлага өглөгийн данс дээр биш Борлуулалт дансны журнал бичилт дээр Шалга C-D алдаа заагдсан байдаг.

image

Тогтмол шийтний 26 дугаар мөр дээрх борлуулалтын тайлан хийх эсэх дээр "Үгүй" гэсэн сонголтыг сонгох үед ЕЖ-ийн C,D багана дээр тохиргоо хийх шаардлагагүйгээр алдаа засагддаг.

image

Харин "Тийм" гэсэн сонголттой үед буюу Борлуулалтын тайлан хөтөлнөө гэсэн үед Тайлан харах- тогтмол цэс- борлуулалтын тайлан луу орно.

image

Борлуулалтын тайлангийн D,E,F баганы мөрнүүдийн мэдээллийг нэг бүрчлэн гараас оруулж өгнө.

image

Эдгээр худалдан авагчдын нэрсээ ЕЖ-ийн C,D багана дээр дуудаж оруулснаар Шалга C-D алдаа засагдана.

image

image

Please Wait!

Please wait... it will take a second!