Frequently Asked Question
01. Ерөнхий журнал хүснэгтийн баганий үүргүүд. ( 2017 оны 07 сарын хувилбарт )
Last Updated 4 years ago
Журнал шийтэнд тухайн тайлант хугацааны ажил гүйлгээг бүртгэн дансны бичилт хийж өгнө.Таны хийх ажлын 90 орчим хувь энэ шийтэн дээр хийгдэнэ. Энэ шийтэнд КАСС, ХАРИЛЦАХ-ын тайлан, ерөнхий журнал, харилцагч тус бүрийн авлага өглөгийн тооцоо нийлсэн акт гарах ба багана тус бүрээр нь тайлбарлавал:
1. A багана- Та үндсэн хөрөнгийн орлого зарлагатай холбоотой гүйлгээг бүртгэх үедээ энэ багана дээр тухайн хөрөнгийн кодыг дуудна.
Кодоо дуудсаны дараагаар эсвэл код сонгохоосоо өмнө Тайлан харах -Хөрөнгө- "ҮХийн орлого, зарлагыг бүртгэх" рүү орно.
2. B багана-Хяналтын багана.
Нийт хэдэн дансны харьцаа буруу хийгдсэн нэгтгэлийг В3-5 нүднээс харна.
3. C-D багана. Авлага өглөгтэй харилцагчийн нэрийг мөн борлуулалтын тайлан хөтлөх сонголттой үед (Тогтмол шийт дээрээс тохируулдаг) худалдан авагчийн нэрийг C-D баганын мөрний Scroll оос сонгож оруулна.
Ингэхдээ журналын харилцахын Дт дансны харилцагчын нэрийг С баганад, Кт дансны харилцагчын нэрийг D баганад тус тус оруулна.
C-D баганын нэрс дуудах сонголтын тохиргоого хэрхэн хийдэгийг Авлага өглөгийн тайлан хөтлөх гэсэн асуултнаас дэлгэрүүлж хараарай.
4. E багана -Тайлант хугацааны ажил гүйлгээний сарыг энэ баганад заавал оруулж өгнө. Хэрэв та сараа буруу оруулбал сар, сараар гардаг НӨАТ тайлан бас улирлын тайлангууд буруу гарна. Жишээ нь: 2017-01-20 гарсан ажил гүйлгээний сарыг E багананд 2 гэж өгсөн байвал 1 сарын гүйлгээн дээр бус 2 сарын гүйлгээн дээр татагдаж орно.
5. F багана - Гүйлгээний сар өдрийг оруулж өгнө. Ж нь: 5 сарын 20 өдөр бол 05-20 гм.
6. G багана - Гүйлгээний баримтын дугаар.
7. H багана - Гүйлгээний утга.
8. I багана - НӨТын тайлан энэ баганатай холбоотойгоор автоматаар гарна.
Тогтмол шийтний 22 мөр дээр НӨАТ төлөгч мөн гэсэн тохиргоог хийж өгсөн бол ЕЖ ийн I багана дээр тоон утга оруулах шаардлагагүй. "Борлуулалт", "БО" дансыг ашигласан журнал бичилтийн дүнг программ автоматаар НӨАТ салгаж тооцоолдог. Харин НӨТ тэй худалдан авалт, ажил үйлчилгээний зардлууд гарсан тохиолдолд ЕЖ ийн дээд өнцөгт байх "I баганы тайлбар" дээр дарж 1-15 хүртэлх тоог сонгоно.
Ж нь: НӨТ-тэй худалдан авалтын үед 1, Гаалиар бараа оруулж ирэх үед 3, суудлын автомашин авсан бол 6 гэх мэт. Ингэснээр НӨТ тайлан автоматаар гарна.
Харин НӨАТ төлөгч биш компани Тогтмол шийтний 22 мөр дээр "Үгүй" гэсэн тохиргоог хийж ЕЖ ийн I багана дээр ямар ч тоон утга оруулах шаардлагагүй.
9. J-K багана - Программд таниулсан кодчилолын товчлолоор дансны харьцааг хийх багана. Шинээр данс үүсгэх, кодчлол харах бол Тайлан харах- руу дарж орно
10. L багана- ажил гүйлгээний мөнгөн дүнг гараас оруулна
11. P багана - Мөнгөн хөрөнгөтэй холбоотойгоор авлага үүсэх, өглөгө төлөгдсөн гүйлгээ дансны бичилтээр гарсан бол P багана дээр тохиргоог гараас хийж өгнө. Р багана МГТ-ийн 2.2.5-3.2.1 мөрнүүдийн үзүүлэлтүүдийг тохируулах зориулалттай.
Ж нь:ТЭМ зээлээр авсан өрөө дарж байвал P-ТЭМ, МТТ зээлээр аваад өрөө дарж байвал P-МТТ, бусдад мөнгө зээлж мөнгөн хөрөнгийн дүнг хасагдуулсан бол Р-ХХА\БА гм.
12. Q,R,S багана - Зардлын ангилалыг Борлуулалт Маркетинг, Ерөнхий удирдлага, ББӨ буюу үйлдвэрлэлийн гэсэн 3 хэлбэрт хувиаар тооцож хувийг бичиж өгөх багана. Ж нь:
Ашиглалтын зардалын 20%-нь Ерөнхий Удирдлага, 80% нь Бор Маркетингийн хэсэгт ашигласан харагдаж байна. Хэрвээ зардалыг хуваарилаагүй бол B багананд Шалга Q-S гэсэн анхааруулга гарна. Ингэж хуваарилснаар Орлогийн тайлангийн зардлийн дүн зөв татагдаж очно.
13. U багана - ЕЖийн хүснэгт дээр шүүлт буюу filter хийх үед тухайн багана дээр шүүлтэнд хамаарагдах мөрүүдийг ялгаж харуулж өгдөг. Өөрөөр хэлбэл шүүлтийг хянах багана гэсэн үг. Ж нь: Олон ажил гүйлгээг гүйлгээний утгаар нь шүүж харах хэрэгцээ гардаг. Тэр үед Н8 мөр дээр гүйлгээнийхээ түлхүүр үгийг оруулахад тухайн үгтэй бүх гүйлгээг
ялгасан шүү гэдгээ программ U багана дээр 1 гэсэн тэмдэглэгээгээр харуулдаг.
Ялгаж харуулсан бүх мөрийг нэг дор харая гэвэл U10 нүдний фильтерийг дараад 1 гэсэн утгыг чагтлахад зурагт үзүүлсэн хэлбэрээр харагдана.
U баганын дараагийн жишээ нь нэг дансны ерөнхий дэвтэр буюу чагтан дансыг харахын тулд СD7 нүдэнд шүүлт хийхэд U баганад дэвтэр гэсэн үгээр тухайн дансны бүх Дт Кт гүйлгээг ЕЖ аас салгаж харуулдаг.
Туслах цонхонд гарж ирэх зааврын дагуу энд тэнд байрлах бүх дэвтрээ хураангуйлж харах үед ЕЖийн хүснэгтэнд hide коммандтай байсан M, N, О баганууд ил гарж
U баганы шүүлт идэвхжиж харагдана. Яг энэ үйлдэл харилцагчийн нэрээр шүүж тооцоо нийлэх акт бэлтгэдэг CD8 нүдэн дээр мөн ижил.
Та 10 дугаар мөр дээрх аль ч баганын filter ийг сонгоход тухайн сонголтын мэдээ U багана дээр харагдана.
14. V багана нь BF-BM багануудын алдааг хянах хэсэг.
15. BF-BM баганууд- Нягтлан бодогч хүн гадагшаа (сангийн яам руу балансыг, татварын албад руу тайтварын тайлагналуудыг) мэдээллээр хангахаас гадна дотооддоо үр ашгийн болон мөнгөн урсгалын тайлан зэргийг байгууллагын хэлтэс салбар нэгж тус бүрээр бэлтгэх шаардлага гардаг.
Удирлагад зориулсан энэ тайланг бэлтгэхийн тулд ЕЖ-ийн BF-BM багануудад тухайн гүйлгээний дүн байгууллагын аль хэлтэс салбарт харьяалагдахыг хувиаар тооцоолж оруулж өгснөөр Үр ашгийн болон мөнгөн урсгалын тайлан автоматаар гардаг.
Хэлтэс салбарын нэгжийн ангилалыг тогтмол шийтний 12.1-12.8 хүртэлх мөрөнд оруулж өгнө.
Та дээрх асуулттай холбоотой видео хичээл харахыг хүсвэл :

- Авлага өглөгтэй харилцагчийн нэрийг C-D баганад оруулаагүй бол “Шалга C-D”
- Борлуулалтын тайлан хөтлөх сонголттой үед (Тогтмол шийт дээрээс тохируулдаг) худалдан авагчийн нэрийг C-D баганад оруулаагүй бол “Шалга C-D"
- ҮХ-ийн орлого зарлагатай холбоотой гүйлгээн дээр ҮХ код сонгоогүй бол "Шалга-А"
- Зардалтай холбоотой гүйлгээн дээр зардлын задаргааг хийгээгүй бол "Шалга Q-S"
- Авлага үүсэх, өглөгө төлөгдөх нь шууд мөнгөн хөрөнгөтэй холбоотой данстай харьцах үед "Шалга Р"
- Дансны харьцаа хийхдээ дансны кодчлол дээр бүртгэгдээгүй дансыг K,J багана дээр оруулах үед Шалга K-J