Frequently Asked Question
MagicFinance програм дээр Даатгуулагчын 53 төрлөөр ажилтны цалинг бодох боломжтой боллоо
Хувилбар: 2024 оны 06 сараас хойш
САНГИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ-аар Ажил олгогчийн НДШ төлөлтийн тайланд бүртгэх Даатгуулагчийн төрлийн код (53 төрөл) шинэчлэгдсэн билээ. Уг тушаалаар, Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалыг (ҮОМШӨД) Хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлага, эрсдэл бүхий ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлөөс хамааран ажил олгогч (0.5%; 1.5%; 2.5%) хувиар тус тус ялгаатай төлнө.
Иймд уг өөрчлөлтүүдийг MagicFinance программд оруулж өгсөн тул та ямар ч ажилтны цалинг хуулийн дагуу үнэн зөв бодож НДШ, ХХОАТ ногдуулах боломжтой.
Ажилтны мэдээлэл, Цалингийн мэдээлэлд Даатгуулагчын төрөл код болон Ажил мэргэжлийн код хэрхэн оруулах вэ?
Алхам-1. Даатгуулагчийн төрөл код болон Ажил мэргэжлийн төрөл код оруулах,харах
1.1. Даатгуулагчийн төрөл код харах
Ажилтны цалин бодоход даатгуулагчийн 53 төрлийн кодыг мэдэх шаардлагатай. Энэ нь ямар ажилтанд хэдэн хувиар Нийгмийн даатгалыг Ажил олгогч болон Даатгуулагчаас ногдуулахыг харуулсан хүснэгт юм.
Иймд Цалин шийт руу орж
товч дарахад доорх (Зураг-1) гарч ирэх ба Даатгуулагчийн төрөл код товч дарна.
Зураг-1
Байж болох 53 төрлийн ажилтны даатгуулагч болон ажил олгогчдын төлөх НДШ-ийн хувийг харуулсан доорх хүснэгт (Зураг-2) гарч ирэх ба Цалин бодоход уг хүснэгтээс НДШ-ийн хувийг татдаг.
Зураг-2
1.2. Ажил мэргэжлийн төрөл код оруулах ба харах
Ажилтны цалин бодоход байгууллагынхаа Ажил мэргэжлийн төрөл кодыг оруулах шаардлагатай. Энэ нь Монгол улсад байгаа ажлын байр бүрийг 4231 төрлийн кодоор кодолсон хүснэгт юм. Эндээс та байгууллагадаа тохирох кодыг “Ажил мэргэжлийн код” хүснэгтэд сонгож оруулах шаардлагатай.
Иймд Цалин шийт руу орж товч дарахад доорх (Зураг-1) гарч ирэх ба Ажил мэргэжлийн код товч дарна. Байж болох 4231 ажил мэргэжлийн кодыг OF баганад агуулсан доорх хүснэгт гарч ирэх ба OF баганад кодыг сонгож өгснөөр Албан тушаал болон ҮОМШӨД гэсэн баганууд автоматаар бөглөгдөнө.
Дараа нь Ажилтнуудын мэдээлэл рүү очиж (ajiltan sheet) K баганад (Ажил мэргэжлийн ангилал) тухайн ажилтны код сонгож өгөхөд Албан тушаал нь I баганад (Албан тушаал) автоматаар татагдана.
Алхам-2. Ажилтны мэдээлэлд Даатгуулагчийн төрөл код оруулах
Ажилтны мэдээлэл оруулахад (ajiltan sheet) P-AA шийтэд (Зураг-3) тухайн ажилтанд тохиромжтой кодыг 1-12 сараар оруулж өгнө. Уг кодын тайлбар Зураг-2 дээр байгаа.
Зураг-3
Даатгуулагчийн төрлийн Кодыг яагаад сар сараар оруулж байгаа вэ?
Тухайн ажилтан Гэрээт, Үндсэн, Тэтгэвэр, Нярай, Сул зогсолт г.м сар бүр өөр өөр даатгуулагчийн кодоор кодлогдох боломжтой учраас сар сараар тохиромжтой кодыг оруулна. Ингэснээр тухайн ажилтан дээр цалин бодоход НДШ-ийн хувийг автоматаар гаргах боломжтой. Даатгуулагчийн төрлийн код нь (зураг-3) 0.5 эсвэл 1.5 эсвэл 2.5 гэсэн тоогоор эхлэх бөгөөд энэ нь ажил олгогчоос төлөх ҮОМШӨД-ын төрөлтэй (зураг-2) холбоотой. Уг тоогоор (0.5 1.5 2.5) эхэлсэн учраас Цалингийн мэдээлэл (С багана) ҮОМШӨД баганын мэдээлэл автоматаар гарч ирдэг.
Алхам-3. Цалингийн мэдээлэлд Даатгуулагчийн төрөл код оруулах
Цалингийн мэдээлэл оруулахад (tsalin sheet) E баганад ажилтны нэр сонгоход Даатгуулагчийн төрлийн код, ҮОМШӨД болон НДШ-ийн хувиуд (Зураг-4) автоматаар гарч ирдэг. Хэрэв (Зураг-4)-д харуулсан улаанаар тэмдэглэсэн дүнгүүд гарч ирэхгүй бол
товч дарна. Автоматаар гарч байгаа нь Зураг-2 болон Зураг-3 тай холбоотой. Автоматаар гарч байгаа тул эдгээр С,D,F,G багануудад гараас мэдээлэл оруулахыг хориглоно.
Зураг-4
Жич: Өмнө нь Та Main шийтнээс НДШ-ийн хувийг хянадаг байсан бол цаашид (Зураг-2) оос НДШ-ийн хувийг харах боломжтой.