Frequently Asked Question
29. ОАТ-ын буцаалт 90 хувийг програм дээр хэрхэн бүртгэх вэ?
300 сая төгрөгөөс 1,5тб төг хүртэлх (ТНО) борлуулалттай үед
1 хувиар ОАТ зардал
9 хувиар ОАТ авлага
10 хувиар ОАТ өглөг
үүсгэх бичилт хийх ёстой. Үүнийг хэрхэн хийх вэ гэж асууж байгаа.
Санхүүгийн тайланд ингэж харуулах нь зөв боловч Зөрүүгийн тайлангийн шинэ болон хуучин маягт дээр ОАТ зардлыг 1 хувиар үүсгэх боломжгүй байна.
Гэхдээ энэ нь зөв, буруу гэж шүүхгүйгээр ийм тохиолдолд MagicFinance програм дээр доорх тохиргоо хийнэ үү.
Өгөгдөл:
МКА ХХК нь 500 сая төгрөгний ТНО-той ажиллаж доорх дансны бичилт үүсгэхийг хүссэн.ДТ ОАТ авлага 45 сая
ДТ ОАТЗардал 5 сая
КТ ОАТ өглөг 50 сая
Бодолт:1. Бид ОАТ Зардлыг 9 хувиар бууруулах зорилготой учир журналын (№) гэсэн G багананд (Зураг-1) бичилт хийнэ.
Энэ үед ОАТЗ болон ОАТ өглөг 45 сая төгрөгөөр буурна.2. Бид ОАТ өглөгийг бууруулах ёсгүй учир ОАТӨ-ийн кт талд 45 сая төгрөг, дт талд Татварын авлагын данс үүсгэж бичнэ. 1211 бол Бусад татварын авлага юм. (Зураг-3)
Үр дүнд нь Зураг-2т харуулсан тайлан үүснэ.
Жич:Хэрэв ингэж бичвэл Зөрүүгийн тайланд 9 хувийн хөнгөлөлтийг бүртгэх боломжгүй тул Зөрүүгийн тайлан дахь ОАТЗардал нь Орлогын тайлан дахь ОАТЗардлын дүнгээс зөрнө.
Хэрэв зөрүүлэх нь утгагүй байна гэж үзвэл хуримтлагдсан ашиг дансаар уг 9 хувийн татварын буцаалтыг бүртгэж авна уу.