Frequently Asked Question
10. Мөнгөний ханшын тэгшитгэл хийх (2023 оны 11 сарын хувилбар)
АЛХАМ-1: Валютын дансны хүснэгт дуудах
Тайлан харах\Туслах\Мөнгөний ханш тэгш товчлуурыг дарснаар Валютын дансны тайлан хүснэгт гарч ирнэ.
Зураг-1
Валютын дансны тайлан хүснэгтэд валютын дансны дэвтэрийг оруулж өгнө.
Бодит бус ашиг алдагдлын ханш тэгшитгэх
Ханшын тэгшитгэлийг сар бүр хийх бол Togtmol шийтний 18-р мөрөнд “Сар бүр”, улирал бүр хийх бол “Улирал бүр” сонголт хийнэ. Ханшийн тэгшитгэлийг сараар хийж байгаа тохиолдолд сар бүрийн сүүлийн өдөр, улирлаар хийж байгаа тохиолдолд улирал бүрийн сүүлийн өдөр бодит бус ханшийн тэгшитгэл хийхийн тулд гүйлгээгүй хоосон мөр оруулж өгнө. (Зураг-1 ийн 3/31, 6/30-нийг харна уу)
Бодит ашиг алдагдлын ханш тэгшитгэх
Валютын данснд орлого, задлын гүйлгээ хийгдэж байгаа үед хөрвүүлсэн ханш баганад (F багана) тухайн валютыг худалдан авсан ханшыг бичиж өгнө.
Сар эсвэл улирлын дундуур орлого, зардлын гүйлгээ хийгдэж байгаа үед
Хэрэв сар эсвэл улирлын дундуур орлого, зардлын гүйлгээ хийгдэж байгаа тохиолдолд хаалтын ханшын эхний үлдэгдлийг AI баганад (Зураг-2) гараар тохируулж өгнө. Тохируулаагүй тохиолдолд ханшын тэгшитгэлийг сар эсвэл улирлын эхний үлдэгдлээс бодно.
Зураг-2
Хэрэв ханшын хүснэгтэнд 2 ба түүнээс дээш данс байвал J баганад End гэж бичиж өгснөөр Өмнөх дансны үлдэгдэл 0 болж дараагийн дансны мэдээллийг оруулах боломжтой болно.
АЛХАМ-2: Валютын данснын тайлан хүснэгтэд данснуудын гүйлгээг оруулсаны дараа Тохиргоо- алютын харилцахын ерөхий журнал харах товчлуур дарж гарч ирэх (Зураг-3) Валютын харилцахын ерөхий журналыг jurnal шийтэнд хуулж(copy) өгнө.
Зураг-3
АЛХАМ-3: Ханшын тэгшитгэлийн хүснэгт болон тохиргоо бичилтэнд хийсэн тэгшитгэл, зөрүү (Хяналтын хүснэгт)
Юун түрүүнд ханшийн зөрүүний тэгшитгээгүй үлдэгдэл нь тухайн валютын дансны ерөнхий дэвтрийн /ажлын хүснэгтийн/ үлдэгдэлтэй тэнцэж байх ёстой.
1. J4 нүдэнд дансыг сонгох үед хүснэгтийн дээр тухайн дансан дээр хийвэл зохих дансны бичилт улирал улирлаар гарч ирнэ..
2. Тохиргоо\Хяналт хүснэгт(GO) товчлуурыг дарахад Зураг-4 гарч ирнэ.
Зураг-4
Хүснэгтээс бүх дансны ханшын тэгшитгэлийн доорх 3 мэдээллийг хянах боломжтой.
1. Хүснэгт болон журналд хийгдсэн ханшын тэгшитгэлийн мэдээлэл (W-AH багана)
2. Хүснэгт болон журналд хийгдсэн тэгшитгээгүй ханшын үлдэгдлийн мэдээлэл (AI-AK багана)
3. Хүснэгт болон журналд хийгдсэн тэгшитгэсэн ханшын үлдэгдлийн мэдээлэл (AL-AN багана)
Хэрэв хүснэгтийн мэдээллийг улирлаар харах бол Зураг-4 байгаа Refresh товчыг дарна уу.
АЛХАМ-4: Хүснэгтээс данс сонгож журнал руу ханшын тэгшитгэх хийх техник
Журналд ханшийн тэгшитгэл хийхийн тулд Валютын дансны тайлан хүснэгтийн J4 нүдэнд данс сонгож refresh дарах ба хүснэгтийн дээр байгаа улаанаар тэмдэглэсэн хүснэгтэд (Зураг-5) ханшын тэгшитгэл хийх дансны бичилтийг (1-4 улирлаар дүнг татаж) гаргаж ирнэ. Журналын дүн гэсэн Y баганад журналд бичсэн дансны бичилтийн дүн татагдана. Хэрэв зөрүү гэсэн бананад дүн байхгүй бол тухайн дансны ханшын тэгшитгэл зөв хийгдсэн гэж үзнэ.
Зураг-5
Тохиргоо бичилт хүснэгтэнд ханшын тэгшитгэл автоматаар татуулах нь:
Хэрэв Журналын дүн гэсэн R баганад (Зураг-5) дүн байхгүй тохиолдолд Тохиргоо\ товчлуурыг дарсан үед ханшын тэгшитгэл хийсэн дансны бичилт тохиргоо бичилт хүснэгт рүү автоматаар хуулагдаж (Z багана) Зөрүү багана дээр байгаа тоо 0 болно. Мөн тухайн харилцагчын тэгшитгээгүй үлдэгдэл зөрүүтэй тохиолдолд мэдээллийг гаргаж ирэх ба
товч дарж зөрүүний мэдээллийг харах боломжтой. Зураг-6 харах.
Зураг-6