Frequently Asked Question

22. MAGIC FINANCE програмд улирал бүр давтагддаг тохиргоо бичилтүүд болон гүйлгээнүүдийг хэрхэн хийх вэ? (2023 оны 11 сараас хойших хувилбарт)
Last Updated a year ago

22. MAGIC FINANCE програмд улирал бүр давтагддаг тохиргоо бичилтүүд болон гүйлгээнүүдийг хэрхэн хийх вэ?

УЛИРАЛ БҮР ДАВТАГДДАГ РОБОТ ГҮЙЛГЭЭНҮҮД БА ТОХИРГОО БИЧИЛТ
(2023 оны 11 сараас хойших хувилбарт)

Нягтлан бодогч улирал бүрийн эцэст зарим данснуудад тохиргоо бичилт хийх шаардлага гардаг. Энэ бичилтийг хэрхэн яаж хийх вэ?

Алхам-1: Тохиргоо бичилт хүснэгт рүү очих

Тайлан харах\Журнал\Тохиргоо бичилт Товч (Зураг-1) дарахад Тохиргоо бичилт хийх хүснэгт (Зураг-2) Ерөнхий журналын доор гарч ирнэ.

Зураг-1

image


Алхам-2: Тохиргоо бичилт хүснэгтэнд дансны бичилт хийх
Сар гэсэн баганад тогтмол шийтний сар автоматаар татагдах тул гараас сар оруулж болохгүй.
Мөн Дүн гэсэн баганад Улирал гэсэн баганад байгаа дүнгүүд татагдана. ӨХ: Тогтмол шийтэнд 3, 6, 9, 12 аль нэг сарыг сонгосон үед Дүн гэсэн баганад 1-4 улирлын дүн автоматаар татагдана. Тухайлбал:

Зураг-2
Тогтмол шийтэнд 12 сар гэж сонгосон үед 1-4 улирлын дүнгүүд Дүн баганад татагдана.

image

Тогтмол шийтэнд 6 сар гэж сонгосон үед 1-2 улирлын дүнгүүд Дүн баганад татагдана.

image

Анхаар:

  • Тохиргоо бичилтийн хүснэгтэнд НӨАТ салж харагдах боломжгүй тул I баганад тоо тавих шаардлагагүй.
  • Тогтмол шийтэнд зөвхөн 3, 6, 9, 12 гэсэн сар тавигдсан тохиолдолд Дүн гэсэн баганад дүнгүүд татагдана.
  • Тохиргоо бичилтэнд Мөнгөн хөрөнгөтэй холбоотой дансны бичилт хийх тохиромжгүй.

Алхам-3: Тохиргоо бичилтийг ажлын хүснэгтнээс харах
Дээрх дансны бичилтүүд Ажлын хүснэгтийн тохиргоо бичилт баганад татагдана. (Зураг-3)

image

Мөн борлуулалтын болон худалдан авалтын гэрээ байгуулах, балансын үлдэгдлийг зөв тохируулах г.м бусад тохиолдлуудад Тохиргоо бичилт хүснэгтийг ашиглаж дансны бичилт хийвэл харахад хялбар, хяналт хийхэд илүү тохиромжтой байж болно.

Борлуулалтын гэрээ байгуулсан үед:
ДТ Борлуулалтын авлага

КТ Урьдчилж орсон орлого

Худалдан авалтын гэрээ байгуулсан үед:
ДТ Урьдчилж төлсөн тооцоо

КТ Өглөг

Please Wait!

Please wait... it will take a second!