Frequently Asked Question
Програмын борлуулалт болон худалдан авалтын дүнг Цахим төлбөрийн баримтын системийн (ebarimt.mn) дүнтэй тулгасан нэгтгэл тайлан
Төлбөрийн баримтын цахим системээс Борлуулалтын болон Худалдан авалтын тайланг програмд оруулсаны дараа нэгтгэл тайлан автоматаар гардаг. Иймд уг тайланг яаж гарч байгааг ойлгохын тулд доорх заавруудтай танилцана уу.
Борлуулалтын мэдээг хэрхэн оруулах заавар үзэх
Худалдан авалтын мэдээг хэрхэн оруулах заавар үзэх
Гаалийн мэдээг хэрхэн оруулах заавар үзэх
EB шийт Харах товчноос
товчыг дарахад нэгтгэл тайлан доорх байдлаар гарч ирнэ.
Нэгтгэл тайлан Борлуулалтын тайлан нэгтгэл, Худалдан авалтын тайлан нэгтгэл гэсэн 2 хүснэгтээс бүрдэх бөгөөд Ебаримтын дүнг програмын дүнтэй тулгаж зөрүүг харуулна. Програмын дүн нь НӨАТ-ийн нэгтгэл тайлангийн дүнгээс татагдана. Зөрүү нь Main шийтэнд доорх байдлаар харагдана.
Хэрэв зөрүү гэсэн баганад тоо гарч ирвэл зөрүүг шалгах, нягтлах шаардлагатай. Нягтлахгүй бол санхүүгийн тайлан, татварын тайлангийн Борлуулалт, худалдан авалтын дүнгүүд зөрүүтэй байх тул татварын скорингийн үнэлгээнд сөргөөр нөлөөлөх, улмаар татварын шалгалтанд хамрагдах эрсдэлтэй.