Frequently Asked Question
Програмын Борлуулалтын дүнг ebarimt.mn -ийн Борлуулалтын мэдээтэй тулгах
Ач холбогдол:
- Борлуулалтын давхардал шалгах, програмын дүнтэй тулгах
- Програмд бүртгээгүй боловч Ebarimt.mn рүү орсон борлуулалтын дүнг шалгаж зөрүүг гаргах
- Програмд бүртгэсэн боловч Ebarimt.mn руу ороогүй борлуулалтын дүнг шалгаж зөрүүг гаргах
Хийх алхамууд:
АЛХАМ-1. Ebarimt.mn ээс Борлуулалтын төлбөрийн баримтын жагсаалт татаж авах.
Цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/ рүү нэвтэрч Төлбөрийн баримтын жагсаалт хэсгээс байгууллагынхаа Борлуулалтын төлбөрийн баримтыг EXCEL-ээр сар сонгон татаж авна. Ихэвчлэн Downloads руу хуулагддаг.
АЛХАМ-2. Ebarimt.mn ээс Борлуулалтын нэхэмжлэхийн жагсаалтыг татаж авах.
Цахим төлбөрийн баримтын систем /ebarimt.mn/ рүү нэвтэрч Нэхэмжлэх жагсаалт хэсгээс байгууллагынхаа Борлуулалтын нэхэмжлэхийн жагсаалтыг EXCEL-ээр сар сонгон татаж авна. Ихэвчлэн Downloads руу хуулагддаг.
АЛХАМ-3. Ebarimt.mn ээс татагдсан борлуулалтын төлбөрийн баримт, нэхэмжлэхийн жагсаалтыг програмруу хуулж оруулах.
1. Татагдсан борлуулалтын төлбөрийн баримтын жагсаалтыг файлыг нээж өгөгдөлийг хуулах ба Програмын “Тайлан харах \Ebarimt\Борлуулалтын төлбөрийн баримтын жагсаалт” товч дарна. EB шийтэнд товч дарахад гарч ирэх ба Yes дарсанаар ebarimt.mn ийн Борлуулалтын төлбөрийн баримтын жагсаалт програм руу хуулагдаж мэдэгдэл гарч ирнэ. Хэрэв танай борлуулалт НХАТ-тай (нийслэл хотын албан татвар) байдаг бол M баганад НХАТ-ын дүнг гараас оруулна.
2. Татагдсан борлуулалтын нэхэмжлэхийн жагсаалтыг файлыг нээж өгөгдөлийг хуулах ба Програмын “Тайлан харах \Ebarimt\Борлуулалтын төлбөрийн баримтын жагсаалт” товч дарна. EB шийтэнд товч дарахад гарч ирэх ба Yes дарсанаар ebarimt.mn ийн Борлуулалтын төлбөрийн баримтын жагсаалт програм руу хуулагдаж мэдэгдэл гарч ирнэ. Хэрэв танай борлуулалт НХАТ-тай (нийслэл хотын албан татвар) байдаг бол FX баганад НХАТ-ын дүнг гараас оруулна.
Хэрэв та байгууллагынхаа Борлуулалтын тайланг гаргах хэрэгтэй бол Борлуулалттай харилцагчдын жагсаалт Tootsoonegt шийтний M баганад хуулагддаг. Уг харилцагчдын жагсаалтыг Борлуулалтын тайлангийн D баганад гараас хуулж оруулна. Энэ үед Журналын D баганад харилцагчдын жагсаалт сонголтоор гарч ирнэ.
Борлуулалтын төлбөрийн баримтын давхардал үүссэн эсэхийг яаж мэдэх вэ?
Борлуулалтын дэлгэрэнгүй жагсаалтын D баганад байгаа дугаарууд адилхан болсон үед Борлуулалтын төлбөрийн баримтын давхардал үүссэн гэж үзэх ба энэ үед А баганад 1-ээс илүү тоо гарч ирнэ. Мөн J1 нүдэнд анхааруулга гарч ирнэ. Иймд А баганы 1-ээс илүү тоог шүүж хараад давхацсан эсэхийг шалгана уу. Борлуулалтын төлбөрийн баримтын давхардсан үед хураангуй тайлан руу орох боломжгүй болдог.
АЛХАМ-4. Хураангуй Борлуулалтын тайлан (БТ) дуудах.
Харах товчноос “Борлуулалтын Хураангуй тайлан” товч дарвал Борлуулалтын Хураангуй тайлан гарч ирнэ. Уг тайлангийн HH баганад Програмын Борлуулалтын тайлангийн дүн татагдах ба HJ баганад зөрүү гарч ирнэ. Эндээс танай байгууллагын Ебаримттай борлуулалтын дүн програмын Борлуулалтын дүнтэй таарч байгаа эсэхийг байгууллага тус бүрээр харьцуулж зөрүүг гаргаж ирдэг. Анхаарах нь: Харилцагчдын жагсаалт Tootsoonegt шийтний М баганад Борлуулалтын жагсаалт руу татагддаг. Иймд Борлуулалтын тайлан хийх үед AK-AM багана автоматаар бөглөгдөнө. Tootsoonegt шийтний А баганад an* г.м ямар нэг тоо гарч ирвэл уг харилцагч Eбаримтанд байгаа, хэрэв А баганад 1 гэж гарч ирвэл Ебаримтанд байхгүй харилцагч гэсэн үг.
Хэрэв БТ сараар гэсэн товч дарвал Борлуулалтын тайлан нь сар сараар харагдана.
Tootsoonegt шийт М баганад 6+ мөр нэмнэ үү гэж гарч ирсэн бол EB шийтэнд байгаа борлуулалттай харилцагчид Tootsoonegt шийтэнд багтахгүй байгаа тул мөр нэмнэ үү гэсэн утгатай.
АЛХАМ-5. Ebarimt.mn ээс татсан Борлуулалтын тайлангийн нэгтгэлийг програмын дүнтэй тулгах
“БТ, ХАТ-г програмтай харьцуулсан” товч дарсанаар гарч ирнэ. Эндээс Ебаримтын борлуулалт болон програмын борлуулалтын дүнг тулгаж харна. Хэрэв зөрүү гэсэн баганад тоо гарч ирвэл зөрүүг шалгах, нягтлах шаардлагатай.
Хэрэв засахгүй бол санхүүгийн тайлан, татварын тайлангийн дүн зөрүүтэй тул татварын скорингийн үнэлгээнд сөргөөр нөлөөлөх, улмаар татварын шалгалтанд хамрагдах эрсдэлтэй.
Жич: Програм дээр борлуулалтын тайлан гаргасан эсэхээс үл шалтгаалж дээрх тайлан автоматаар гарна. Хэрэв Борлуулалт болон Худалдан авалтын дүнгүүд зөрсөн тохиолдолд main шийтэнд доорх анхааруулга гарч ирнэ.