Frequently Asked Question

26. Зөрүүгийн тайланд Хойшлогдсон татварын зардал болон хөрөнгө, өглөг үүсгэх.
Last Updated 2 years ago

Сангийн сайдын 2020 оны 144 дүгээр тушаалын 3 дугаар хавсралтын дагуу Зөрүүгийн тайлан бэлтгэх нь

Хувилбар:
2022 оны 2 сараас хойшхи хувилбар дээр доорх тооцооллыг хийнэ.

АЛХАМ-1. Хойшлогдсон татварын тохиромжтой данс үүсгэх

Өмнө нь Дансны кодчлолд Хойшлогдсон татварын хөрөнгийн 1, Хойшлогдсон татварын өглөгийн 1 данс үүсгэх боломжтой байсан бол шинэ хувилбараар Хойшлогдсон татварын хөрөнгийн 3, Хойшлогдсон татварын өглөгийн 3 данс үүсгэх боломжтой болсон. Тухайлбал:

Ерөнхий данс

Задаргаа данс

Тайлбар

1

Хойшлогдсон татварын өр

3315 Хойшлогдсон татварын өр-Үндсэн хөрөнгө

3325 Хойшлогдсон татварын өр-Авлага өглөг

3335 Хойшлогдсон татварын өр-Бусад

Зөрүүгийн тайланд Түр зөрүү үүсгэхэд ашиглана

2

Хойшлогдсон татварын хөрөнгө

2510 Хойшлогдсон татварын хөрөнгө-Алдагдал

Алдагдал шилжүүлэхэд ашиглана

2511 Хойшлогдсон татварын хөрөнгө-Үндсэн хөрөнгө

2512 Хойшлогдсон татварын хөрөнгө-Авлага өглөг

2523 Хойшлогдсон татварын хөрөнгө-Бусад

Зөрүүгийн тайланд Түр зөрүү үүсгэхэд ашиглана

Уг дансдыг үүсгэх шаардлагатай эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Хэрэв Зөрүүгийн тайланд түр зөрүү үүсгэх шаардлага гэж үзвэл Togtmol шийтний H33 нүдэнд Хойшлогдсон татварын тооцоолол хийх эсэхийг сонгоно.

“Тийм” гэсэн үед Хойшлогдсон татварын хөрөнгө /өглөг/-ийг бүртгэх журналын бичилт үүсч зөрүүгийн тайлан болон санхүүгийн тайланд автоматаар татагддаг. “Үгүй” гэсэн үед тооцоолол хийгдэхгүй.

“Тийм” гэсэн үед уг дансны бичилтийн баруун талд “Дансны кодчлолд нэмэгдээгүй” гэсэн алдаа үүсч баланс зөрдөг. Мөн Main шийтний 41-р мөрөнд доорх г.м алдаа үүснэ.

image

Зураг харна уу.

image

Иймд уг улаанаар тэмдэглэгдсэн мөрийн дагуух данснуудыг дансны кодчлолд доорх байдлаар нэмж оруулах шаардлагатай.

image

Шаардлагатай данснуудыг нэмсэнийг дараа Togtmol шийтэнд үүссэн дансны бичилт доорх байдалтай болж алдаа арилна.

image

АЛХАМ-2. Түр зөрүү хэрхэн үүсгэх вэ?

image
  1. Үндсэн хөрөнгийн элэгдлийг санхүүгийн болон татварын зорилгоор элэгдүүлэх шаардлага гарсан үед
  2. Валютын ханшын бодит бус ашиг алдагдал авлага өглөгийн дансан дээр үүссэн тохиолдолд
  3. Орлогын тайлангийн Бусад дэлгэрэнгүй орлого дансанд бичилт хийх шаардлага үүссэн тохиолдолд

Иймд холбогдох дансны бичилт хийснээр дээрх тооцооллууд Зөрүүгийн тайлангийн түр зөрүү хэсэгт автоматаар тооцоологдоно. Хэрхэн тооцоологдсоныг тэмдэглэсэн товч дарж харна.

Анхаарах:

  1. Тухайн байгууллагын татвар ногдох орлого 300 сая төгрөгөөс бага үед түр зөрүү үүсгэхгүй.
    300 сая төгрөгөөс бага боловч татварыг 10 хувиар тооцоолж түр зөрүү үүсгэнэ гэсэн үед (ОАТ-ыг 10%-р тохируулах эсэх) togtmol шийтний с13 нүдэнд Тийм гэж сонгоно уу.
  2. Зөрүүгийн тайлангийн түр зөрүүгийн тооцоолол хэрхэн хийгдэж байгааг харахыг хүсвэл imageтовч дарна уу.

Please Wait!

Please wait... it will take a second!