Frequently Asked Question
ыбХувилбар:
2022 оны 2 сараас хойшхи хувилбар дээр доорх тооцооллыг хийнэ.
АСУУДАЛ:
Алдагдалтай ажилласан үед, эсвэл алдагдлаа ирээдүйд шилжүүлэх шаардлага гарсан үед доорх зааврын дагуу тооцоолол, тохиргоо хийнэ.
АЛХАМ-1. Татварын тайлангаар гарсан алдагдлын тооцоолол хүснэгт рүү очих
Зураг1
Зураг2
ТТ-02 тайлан руу ороод “ТТ-02, ТТ-13 хавсралтууд” товч дээр дарж “Татварын тайлангаар гарсан алдагдлын тооцоолол” Зураг-1 товч дээр дарна. Энэ үед Зураг-2 хүснэгт гарч ирнэ.
АЛХАМ-2. Татварын тайлангаар гарсан алдагдлын тооцооллыг гараас бөглөх
Зураг-3 Хүснэгтэн мэдээллийг тохируулж бөгөлнө.
- Хүснэгтийн баруун гар талд өмнөх жилүүдийн татвар ногдуулах алдагдал, ашгийг оруулж өгнө. (1)
- Мөн 849-р мөрний тохирох бананад тайлант оноо сонгож өгнө. (2)
- Энэ үед хүснэгтийн мэдээлэл автоматаар бөглөгдөнө (2) ба (3)
Зураг3
АЛХАМ-3. Уг тооцооллууд ТТ-02 болон ХМ-02(4) маягтруу хэрхэн нөлөөлж байгааг хянаж шалгана.
1. ТТ-02 маягтын 27-р мөрөнд шилжүүлсэн алдагдал очно.
2. ХМ-02(4) маягт (Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох мэдээ) автоматаар бөглөгдөнө.
Жич:
Дансны кодчлолд доорх данснуудыг үүсгэнэ.
- 2510 Хойшлогдсон татварын хөрөнгө-Алдагдал
- 9102 Хойшлогдсон татварын зардал /орлого/
Тайлбар: | ДТ | КТ | ДҮН |
Алдагдалтай ажилласан онд Татвар ногдуулах алдагдлын 10 хувиар бодож ХТХ данс үүсгэнэ | 2510 | 9102 | 1000 |
Ашигтай ажилласан онд тохирох дүнгээр буцаах дансны бичилт хийнэ. | 9102 | 2510 | 500 |
(Татварын тайлангаар гарсан алдагдлын тооцоолол хүснэгтээс дансны бичилтийг харна уу.)