Frequently Asked Question

38. ЦАЛИНГИЙН ӨГЛӨГ, АВЛАГЫН ҮЛДЭГДЛИЙГ АЖИЛТАН ТУС БҮРЭЭР ТООЦООЛОХ
Last Updated 2 years ago

Хувилбар:
2022 оны 7 сараас хойших хувилбар дээр доорх тооцооллыг хийнэ.

Асуудал:
Сар болон улирлын эцэст цалингийн өртэй гардаг байгууллагуудын хувьд цалингийн өглөгийн үлдэгдлийг ажилтан тус бүрээр тооцоолох шаардлага тулгардаг.

Программ дээр тохиргоо хийх:

АЛХАМ-1. Цалингийн мэдээллийг оруулсны дараа сүүл цалинг дуудаж тухайн сард гарт олгосон цалинг олгосон дүн хэсэгт гараас оруулж өгнө./сар бүр/

image

АЛХАМ-2. Үүний дараагаар Тохиргоо товчлуур дарж гарч ирэх цонхноос Ажилтнуудын цалингийн өглөг, авлага /өссөн дүнгээр/ товчлуур дарна.

image

Ингэхэд цалингийн авлага өглөгийн тооцооны тайлан гарч ирнэ.

image

Анхаарах нь: Тухайн сард гарт олгосон цалингийн дүн нь ерөнхий журнал дээрх цалингийн олгосон дүнтэй таарч байх ёстойг анхаарна уу. Зөрүү үүссэн эсэхийг тайлангийн доор саарал дэвсгэртэй хэсгээс харж болно.

image

Please Wait!

Please wait... it will take a second!