Frequently Asked Question
37. 12 сарын ХХОАТ хөнгөлөлтийг хэрхэн програм дээр тохируулах вэ? (MAGICFINANCE 2020-10сараас хойших хувилбар)
Last Updated 4 years ago
2020 онд бүтэн жил ажилласан хүний хувьд ХХОАТ-ын хөнгөлөлтийг хэрхэн тохируулах талаар зааврыг доороос харна уу.
АЛХАМ-1:
12 сарын цалингаа бодож дууссаны дараа Програм дээр энэ хөнгөлөлтийг зөв тохируулахын тулд Цалингийн мэдээллээс тохиргоо товч дарж доорх товчыг дарна.
Энэ үед ХХОАТ-ын хөнгөлөлтийн тохиргоо гэсэн хүснэгт гарч ирдэг.
АЛХАМ-2:
Энэ хүснэгтээс МС-MF баганы мэдээллийг сайн харах ёстой. Хүснэгт харвал бүтэн жилийн хөнгөлөлт нь 158,000 байх бөгөөд хуулийн дагуу бол 144,000 эсвэл 168,000 болгож өөрчлөх ёстой юм.
АЛХАМ-3:
Хэрэв та хөнгөлөлтийг 144,000 болгож өөрчлөе гэвэл цалингийн мэдээллийн K баганад 0,001 гэх мэт тоо оруулж өгнө. Хэрэв 168,000 болгоё гэвэл K багананд 24,000 гэж тоо оруулна. Дараа нь АЛХАМ-1-д байгаа зургийн дагуух товчыг дарж хараарай.
АЛХАМ-4. Энэ үед хөнгөлөлтийн зөрүү арилж нийт хөнгөлөлт 144,000 болж зөрүүгүй болсон байна.