Frequently Asked Question

36. Шууд бус орлого (ШБО)-с НДШ авах болон авахгүй байх сонголтыг програм дээр хэрхэн хийх вэ? (MAGICFINANCE 2020-10 сараас хойших хувилбар дээр)
Last Updated 4 years ago

Шууд бус орлого (ШБО)-с НДШ авах болон авахгүй байх сонголтыг програм дээр хэрхэн хийх вэ?


Хувилбар:

MAGICFINANCE 2020-10 сараас хойших хувилбар дээр

Шинэчлэлтийн зорилго:

Цалин бодохдоо ХХОАТ-ын тухайн хуулийн 11-р зүйлд заасан Шууд Бус Орлогоос НДШ авах, авахгүй байх сонголтыг програмд оруулж өгсөн. Ямар тохиолдолд ШБО-оос НДШ авах, ямар тохиолдолд авахгүй байх талаарх мэдээллийг доорх холбоосоос харна уу. Тайлбар үзэх: http://www.magicgroup.mn/mn/magic-group/news/271/publish.html



АЛХАМ-1. Цалинд ШБО-с татвар суутгах, суутгахгүй байх хэсэг рүү очно.

Шууд Бус Орлогоос НДШ суутгах, суутгахгүй байх
тохиргоог дараах байдлаар хийнэ. (Main шийт – Тайлан харах – Цалин – Цалингийн мэдээлэл оруулах – Тохиргоо – ХМ_11(4)) IP баганад ШБО-с НДШ суутгах эсэх нүдэнд тухайн ажилтны мөрөнд суутгана, суутгахгүй сонголт хийж өгнө. Сонголт хийгдээгүй, хоосон байх тохиолдолд суутгана сонголтоор програм тооцно.

Зураг-1
image

Анхаар: тухайн нүдэнд суутгана/суутгахгүй сонголт хийхэд тухайн ажилтны бүх ШБО орлого НДШ суутгана/суутгахгүй тооцоолол хийгдэнэ.

АЛХАМ-2. Ажилтнуудын ШБО-с татвар суутгах эсэхийг сонгож өгнө.


Тухайн ажилтны ШБО-г оруулж өгнө. Хэрэв ШБО байхгүй бол сонголт хийхгүй.

Зураг-2
image

Дээрх улаанаар хүрээлсэн хэсэгт ШБО-ыг оруулж өгнө үү. Тухайн ШБО нь ХХОАТ-ын тухай хуулийн 11.1-н заалтуудын дагуу аль заалтанд нь хамаарах байдлаар оруулж өгнө. Ногооноор хүрээлсэн хэсэгт дарахад ХХОАТ-ын тухай хуулийн 11 дүгээр заалт болох ШБО-ын заалт нь гарч ирэх болно.

Түүнчлэн Сүүл цалин
сумны товчлуур нэмэгдсэн. Тухайн суман дээр дарснаар ШБО-д ногдуулан суутгасан татварын мэдээ
ХМ_11(4) болон Амралт, урамшуулал, бусад нэмэгдэлрүү шууд очих боломжтой боллоо.




Please Wait!

Please wait... it will take a second!