Frequently Asked Question
02. Балансын эхний үлдэгдэл хэрхэн оруулах вэ?
Last Updated 5 years ago
Программын Main sheet дээрх эхний үлдэгдэл оруулах товчлуур дээр дарахад Эхний үлдэгдэл гэсэн цонх гарж ирнэ. Тус цонхны товч дээр дарахад таныг шууд ажлын хүснэгт рүү аваачина.
Ажлын хүснэгтийн дээр байгаа товч дээр дарахад тайлбар гарж ирнэ. Уншиж танилцаарай.
Ажлын хүснэгтийн D-G баганууд дээр өмнөх оны болон өмнөх улирлын үлдэгдлүүдийг оруулж өгнө. Гэхдээ та хэддүгээр улирлын тайлан хийх гэж байгаагаас хамаарж эхний үлдэгдэл зоох зааварчилгаа нь өөр тул та зааварчилгааны хүснэгтээс нягталж хараарай.
Жишээлбэл та 1 дүгээр улирлын тайлан гаргах гээд эхний үлдэглээ зоож байгаа бол ажлын хүснэгтийн D,Е багана дээр оруулж өгсөн балансын дүнгээ F,G багана дээр хуулж тавьж өгнө.
Харин та 2,3,4 дүгээр улирлын тайлангаа программ дээр гаргахаар эхний үлдэгдлээ оруулж байгаа гэвэл ажлын хүснэгтийн D,Е багана дээр өмнөх оны балансын үлдэглээ, F,G багана дээр өмнөх улирлын баланс болон орлогын тайлангийн үлдэгдлээ гараас шивж оруулж өгнө.
Анхааруулга:
https://www.youtube.com/watch?v=cdzE5vEPQa4

- Хуримтлагдсан элэгдлийн данс бол хөрөнгийн сөрөг утгатай данс болохоор дүнг нь Дт талд хасах тэмдэгтэйгаар оруулж өгнө.
- F,G багана дээр өмнөх улирлын орлогын тайлангийн үлдэгдлээ оруулж өгөхдөө өмнөх улирлын хуримтлагдсан ашгийн дүнг бус өмнөх жилийн хуримтлагдсан ашгийн дүнг оруулна.
- Өмнөх улирлын цэвэр ашгийн дүн бичигдэхгүй.
- F,G багана дээр өмнөх улирлын орлогын тайлангийн үлдэгдлээ оруулж өгөхдөө өссөн дүнгээр оруулна.