Frequently Asked Question

35. MagicFinance програм дээр 2020 оны COVID-19 тэй холбоотой НДШ, ХХОАТ-н тохиргоог хэрхэн хийх вэ? (MAGICFINANCE 2020-10 сараас хойшхи хувилбар дээр))
Last Updated 4 years ago

MagicFinance програм дээр 2020 оны COVID-19 тэй холбоотой НДШ, ХХОАТ-н тохиргоог хэрхэн хийх вэ?

Хувилбар:

MAGICFINANCE 2020 оны 10сараас хойшхи хувилбар дээр

Шинэчлэлтийн зорилго:

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт, оруулах тухай хуулийн дагуу

https://www.legalinfo.mn/additional/details/3860?lawid=15244

Боломжууд:

  • 4-9 саруудад НДШ 2 хувиар тооцох
  • 4-9 саруудад ХХОАТ бодохгүй байх
  • 10-12 саруудад НДШ 7 хувиар тооцох
  • 10-12 саруудад ХХОАТ бодох
  • 4-12 саруудад НДШ хөнгөлөлтийн тайлан гаргах
АЛХАМ-1. НДШ хөнгөлөлтийн мэдээллийг хүснэгтэнд оруулж өгнө.

Main шийт рүү орж “Covid-19 тохиргоо” хэсэгт байгаа даатгуулагч болон ажил олгогчоос авах НДШ-ийн дүн зөв орсон эсэхийг хянана.

2020 оны хувьд НДШ-г 3 янзаар тооцоолж байна.

  • 2020 оны 1-3 сард НДШ - 11,5%
  • 2020 оны 4-9 сард НДШ-2% 
  • 2020 оны 10-12 сард НДШ -7% 
Дээрх тохиргоог MagicFinance программ дээр хийхдээ:

Зураг-1
image
А - 2020 оны 1-3 саруудын хувьд Covid-19 тохиргоо дээрх 1-3 сар нүд хоосон байна. Учир нь эдгээр саруудад хөнгөлөгдөх НДШ байхгүй.

Б - НДШ- 2% 2020 оны 4-9 саруудын хувьд зөвхөн ЭМД-ийн 2%-иар НДШ тооцоолсон. Covid-19 тохиргоод 2% гэж оруулж өгнө.

В - НДШ- 7% - 2020 оны 10-12 саруудын хувьд
цалин бодох үед НДШ баганад энэ хувиар ЭМД, Тэтгэвэр бодогдох тул анхааралтай хянаж үзнэ үү. 2020 оны 10 сараас эхлэн ЭМД 2%+Тэтгэвэр 5% нэмэгдсэн болно.

АЛХАМ-2. Тогтмол шийтний саруудыг хянана.

Covid-19 тохиргоо хийх НДШ, ХХОАТ-ын хөнгөлөх саруудыг оруулж өгсөн тохиолдлод программ хөнгөлөлт, чөлөөлөлт тооцно. Хөнгөлөлт эдлэх сарууд зөв орсон эсэхийг шалгана.

Зураг-2
image


АЛХАМ -3. Цалин бодох

Цалингаа өмнө нь боддог байсны дагуу бодно. Цалингийн мэдээлэлд байгаа НДШ-ийн хувийг хуучнаар нь оруулж өгнө. НДШ нь “Covid-19 тохиргоо” хэсэгт байгаа тооноос татагдана.

2020 оны 4-9 саруудад цалин бодох үед ХХОАТ бодогдохгүй. Харин 2020 оны 10 сараас эхлэн ХХОАТ бодогдоно.

Зураг-3
image


АЛХАМ-4. НД-ын чөлөөлөлтийн тайлан харах

НД-ын чөлөөлөлтийн тайланг сар сонгож харах бол Зураг-4т байгаа “Тайлан харах – Цалин - НД чөлөөлөлтийн тайлан” товч дарж харна

Хэрэв сар сонгохгүй хурдан харах бол Зураг-5д байгаа Цалин шийтний ”Тохиргоо - НДШ чөлөөлөлт-Covidтовчийг дарна.

Зураг-4
image


Зураг-5
image


Энэ үед тайлан доорх байдлаар автоматаар гарна.

Хэрэв гадаад ажилтантай бол “Улсын код”-ыг сонгож оруулж өгөх ба энэ үед “Чөлөөлөх шимтгэл” баганад тоо гарч ирэхгүй.

Зураг-6
image

АЛХАМ-5. НДШ нэгтгэл тайлан харах

НД-7 тайланд чөлөөлсөн НДШ-ийн дүн автоматаар татагдана.

Зураг-7
image


АЛХАМ-6. Дансны харьцаа харах

Тайлан харах – Цалин - Дансны харьцаа харах товч дарж

Цалингийн дансны бичилт хэмэг рүү ороход Зураг-6 хүснэгтийн 11-р багнын дүн Зураг-8 хүснэгтийн “ЗГ-ын тусламжийн орлого ЗГТО” мөрөнд татагдана.

Зураг-8
image


АЛХАМ-7. ЗГТО данс тохируулах


Иймд дансны кодчлол хэсэг рүү орж ЗГ-ын тусламжийн орлогыг доорх байдлаар оруулж өгнө.


Зураг-9
image

Улмаар цалин бодсоны дараа Зураг-6д тэмдэглэсэн дансны бичилтийг ерөнхий журналд оруулахыг анхаарна уу


Жич:


ЗГ-ын тусламжын орлого нь НӨАТ ногдохгүй боловч Албан татвар ногдох орлого олно. Учир нь байгууллагын төлөх ёстой байсан НДШ-ийн зардал хасагдах зардлаар тусгагдаж байгаа учраас.....



Таньд амжилт хүсье....

Please Wait!

Please wait... it will take a second!