Frequently Asked Question
03. Үр ашгийн тайланг сараар болон салбар нэгжээр гаргах /2020 оны 10 сараас хойших хувилбарт ашиглана/
Last Updated 4 years ago
2020 оны 10 сараас хойших хувилбарт ашиглана
АЛХАМ-1 Салбарын мэдээлэл оруулахТогтмол шийт дээр салбар нэгжийн нэрсийг оруулж өгнө. Зураг-1
АЛХАМ-2 Орлого болон зардлын хуваарилалт хийх
Орлого болон зардлыг ерөнхий журналд бүртгэхэд W багананд шалга анхааруулга гарна. Ерөнхий журналын BF-BM багананд орлого, зардлуудыг салбар тус бүрээр хуваарилна. Хуваарилалт нь зардлын хуваарилалттай /шалга Q-S/ адил зарчимтай байна. Жишээ нь тухай компани 3 салбар нэгжтэй ба гарсан зардал нь зөвхөн салбар-1 ийн зардал бол салбар-1 дээр 100 гэж хуваарилна. Хэрэв уг зардал бүх салбарт хуваарилагдах бол нийлбэр нь 100-тай тэнцүү байна. Зураг-2
АЛХАМ-3 Цалингийн зардал хуваарилах
Цалингийн зардал болон НДШЗ-уудыг салбар тус бүрээр хуваарилна. Үүний тулд цалин шийтнээс тохиргоо товч дарж цалингийн туслах меню-ээс салбараар цалин хуваарилах товч дарна.
Салбар, нэгжээр тайлан гаргаж байгаа үед Цалингийн зардлыг хуваарилах тохиргоо хийх хүснэгтэд зарлуудыг хуваарилж өгснөөр үр ашгийн тайланг салбараар гаргах боломжтой болно.
АЛХАМ-4 Тайлан харах
Үр ашгийн тайланг салбараар харахын тулд тайлан харах – санхүү – орлого, зардал /сараар, салбараар/ товч дарж гарч ирэх тайлангийн HX-3 нүдэнд салбараа сонгоод тайлангаа харна.
Мөн үр ашгийн тайланг графикаар /сараар болон улирлаар/ харах боломжтой. Тайлан харахдаа тайлан харах – Санхүү – График товч дарж харна уу.