Frequently Asked Question
23.Алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох мэдээ /ХМ-02(4)/-г хэрхэн гаргах вэ? MAGICFINANCE 2020-7-10
Last Updated 4 years ago
MAGIC FINANCE 2020.07.10 өдрөөсӨмнөх жилүүдийн татварын тайлангаар гарсан татварын албаар баталгаажуулсан алдагдлаас тайлант хугацаанд шилжүүлсэн дүн буюу ТТ-02(1)-ийн 27 дугаар мөрний дүн нь хуулийн 18.2-т заасны дагуу тодорхойлсон албан татварын ногдуулах орлогын нийт дүнгийн 50 хувиас хэтрэхгүй бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/256 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох, баталгаажуулах журам”-ийн дагуу тухайн татварын жилд шилжүүлэн тооцох алдагдлын дүн байна. Энэ дүн нь Татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шижлүүлэн тооцох мэдээ ХМ-02(4) -ний 3 дугаар баганы 19 дүгээр мөрийн дүнтэй тэнцүү байна.
АЛХАМ-1
Мэдээний саарал дэвсгэр бүхий 2-5-р мөрөнд татварын албаар баталгаажуулсан өмнөх жилүүдийн алдагдлын дүнг гараас оруулж өгнө.
АЛХАМ-2
Тайлант онд урьд жилүүдийн алдагдлаас шилжүүлэн тооцсон дүнг саарал дэвсгэр бүхий 20-23 дугаар мөрөнд оруулж өгнө. Тухайн дүн нь энэ тайлант хугацааны татвар ногдуулах орлогын /6 дугаар мөр дээрх дүн/ нийт дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна. Хэрэв хэтэрсэн тохиолдолд 19 дүгээр мөрөнд дүн гарч ирэхгүй бөгөөд AD241 мөрөнд FALSE алдаа заана.
Уг мэдээний 19-р мөрний нийт дүн нь ТТ-02 маягтын 27
дугаар мөрийн дүнтэй тэнцүү байх ёстой. Үүнийг шалгахдаа товчны товчийг дарж зөрүүг хянана.