Frequently Asked Question

22.ААНОАТ-с чөлөөлөх мэдээ /ХМ-02(12)/-г хэрхэн гаргах вэ? MAGIC FINANCE 2020-7-10
Last Updated 4 years ago

MAGIC FINANCE 2020 оны 7 сарын 10 өдрөөс
/Энэ хэсэг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/65 дугаар тушаалаар нэмсэн/

АЛХАМ-1

Тогтмол мэдээлэл шийтний 6 дугаар хэсэг дэх ААНОАТ хуулийн 22.1.1-22.1.3-т заасан ҮА явуулдаг эсэх дээр ҮГҮЙ сонголтыг хийж өгнө. Мөн 2019 оны татвар ногдох орлогын дүн нь 1,5 тэрбум төгрөгөөс доош байх ёстой. Хэрэв ТИЙМ сонголт хийсэн, ТНО нь 1,5 тэрбумаас дээш тохиолдолд ААНОАТ-ын чөлөөлөлтөд/COVID-19/ хамрагдахгүй болохыг анхаарна уу.

image

Дээрх тохиоргоог хийж ерөнхий журналд ажил гүйлгээг бүртгэсэн тохиолдолд ААНОАТ-с чөлөөлөх тайлан МagicFinance програм дээр автоматаар гарна.

ААНОАТ-с чөлөөлөх тайланг харахдаа Тайлан харах – Татвар – ААНОАТ ТТ-02 товч дарахад ОТТ шийт нээгдэж Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан гарч ирнэ. Үүний дараа ТТ-02 хавсралтууд товч дарж ХМ-02(12) товчийг дарахад тайлан гарч ирнэ.

АЛХАМ-2

Гадаад улс, ОУБ-ын зээл, тусламжийн эх үүсвэрээр санхүүжүүлсэн ажлыг хийж гүйцэтгэсэн орлого, түүнд хамаарах зард дүн байгаа тохиолдолд саарал дэвсгэр бүхий хэсэгт гараас мэдээллийг оруулж өгнө.

image

Нийт чөлөөлөлтийн дүн нь ТТ-02 маягтын 58 дугаар мөрийн дүнтэй тэнцүү байна.

Мөн image товчны image товчийг дарж зөрүүг хянана.

image

АНХААР: Тайлангаа гаргаж дуусаад ХМ-02(12) хавсралт мэдээг дуудасны дараа ТТ-02 маягт дээрх чөлөөлөлтийн дүн зөв татагдахыг анхаарна уу.

Хуулийн эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/15239?lawid=15239


Please Wait!

Please wait... it will take a second!