Frequently Asked Question

21.Түрээсийн орлогод ногдуулсан албан татварын хөнгөлөлтийг шилжүүлэн тооцох мэдээ /ХМ-02(11)/-г хэрхэн гаргах вэ? MAGIC FINANCE 2020-7-10
Last Updated 4 years ago

MAGIC FINANCE 2020 оны 7 сарын 10 өдрөөс
/Энэ хэсэг 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/65 дугаар тушаалаар нэмсэн/

Хавсралт мэдээ ХМ-02(10)-г бөглөж шилжүүлэн тооцох албан татварыг тооцсон тохиолдолд уг дүнг дараагийн дараалсан 4 жилийн хугацаанд шилжүүлэн тооцох боломжтой. Шилжүүлэн тооцох тохиолдолд тухайн оны татвар ногдох орлого, холбогдон гарсан түрээсийн зардал, ногдуулсан албан татвар, түрээсийн орлогод ногдуулсан албан татвараас хасаж тооцох хөнгөлөлтийн дүнг гараас оруулж өгнө. Ингэснээр дараагийн жилд шилжүүлэн тооцох албан татварын хөнгөлөлтийн үлдэгдэл гарна.

image



Хуулийн үндэслэл: АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ХӨНГӨЛӨХ, ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зах, худалдааны
төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ нь тайлант хугацаанд түрээсийн орлогод ногдуулсан албан татвараас их байвал илүү гарсан хэсгийг татварын хөөн хэлэлцэх хугацаанд багтаан дараагийн тайлант хугацаанд шилжүүлэн эдэлж болно.


Хуулийн эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/15239?lawid=15239


Please Wait!

Please wait... it will take a second!