Frequently Asked Question

18.Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцох мэдээ /ХМ-02(7)/-г хэрхэн гаргах вэ? MAGIC FINANCE 2020-7-10
Last Updated 4 years ago

MAGIC FINANCE 2020 оны 7 сарын 10 өдрөөс
АЛХАМ-1

Ерөнхий журнал дээр гадаад улсад олсон орлого болон зардлуудын бүртгэлийг хийнэ. Үүний дараа “Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцох мэдээ /ХМ-02(7)/” гаргана.

Хавсралт мэдээг харахдаа
Тайлан харах – Татвар – ААНОАТ ТТ-02 товч дарахад ОТТ шийт нээгдэж Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан гарч ирнэ. Үүний дараа image товч дарж ХМ-02(6-7) Бусдад суутгуулах+Гадаад улс товчийг дарахад ХМ-02(6-7) маягт гарч ирнэ.

image

АЛХАМ-2

Гадаад улсад ногдуулан төлсөн албан татварыг төлбөл зохих албан татвараас хасаж тооцох мэдээ /ХМ-02(7)/-г гаргахдаа саарал дэвсгэр бүхий хэсгийг гараас бөглөж өгнө. МУ-д хасах албан татварын хэмжээг ААНОАТ-ын тухай хуулийн 23.3.1, 23.3.2-т заасан шалгуураар тооцсон дүнгийн аль багаар нь тооцоолж 9 дүгээр баганын дүнг автоматаар гарна.

Мэдээний 9 дүгээр багананд байх нийт дүн нь ТТ-02 -ын 53 дугаар мөрийн дүнтэй тэнцүү байна.

image

Маягт-ТТ-02

image

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ хуулиас

23.3.Энэ хуулийн 23.1-д заасны дагуу хасаж тооцох албан татварын хэмжээг дараах шалгуураар тооцсон дүнгийн аль багаар нь тооцно:

23.3.1.албан татвар төлөгчийн тухайн татварын жилийн төлбөл зохих албан татварын дүн;

23.3.2.гадаад улсад ногдуулан төлсөн албан татвар ногдох орлогод Монгол Улсын татварын хуулийн дагуу ногдуулсан тохиолдолд төлбөл зохих албан татварын дүн.


Please Wait!

Please wait... it will take a second!