Frequently Asked Question

17.Хуулийн дагуу бусдад татвар суутгуулах орлогын мэдээ /ХМ-02(6)/г хэрхэн гаргах вэ? MAGIC FINANCE 2020-7-10
Last Updated 4 years ago

MAGIC FINANCE 2020 оны 7 сарын 10 өдрөөс
АЛХАМ-1

Дансны кодчлол дээр шинээр данс нэмээд AR багананд суутгуулсан орлогын төрлийг /СО 25-29/ сонгож өгнө. Мөн AQ багананд НӨАТ-ын тайланд очих замыг зааж өгнө.

image

Хэрэв татварыг нь бусдад суутгуулаагүй тохиолдолд АR багананд тусгай хувь хэмжээтэй орлого буюу ТХХО дансуудыг сонгож өгнө.

image

АЛХАМ-2

Ерөнхий журнал дээр суутгуулсан орлогоо цэвэр дүн буюу татваргүй дүнгээр бүртгэсний дараа “Хуулийн дагуу бусдад татвар суутгуулах орлогын мэдээ” /ХМ-02(6)/ автоматаар гарна. (ЖИЧ: Банкны хүүний орлогыг бүртгэхдээ татвар нь суутгагдсан цэвэр дүнгээр оруулж өгнө үү. Ажлын хүснэгтийн AR багананд 30.СО Хүүний орлого дансыг сонгоно.)

Хавсралт мэдээг харахдаа Тайлан харах – Татвар – ААНОАТ ТТ-02 товч дарахад ОТТ шийт нээгдэж Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан гарч ирнэ. Үүний дараа image товч дарж ХМ-02(6-7) Бусдад суутгуулах+Гадаад улс товчийг дарахад ХМ-02(6-7) маягт гарч ирнэ.

image



АЛХАМ-3

Мэдээний саарал дэвсгэр бүхий газар суутгагч аж ахуйн нэгжийн нэр болон ТТД-г гараас оруулж өгнө.

image

Уг мэдээний суутгуулсан татварын нийт дүн нь ТТ-02 маягтын 52
дугаар мөр дээр, суутгуулаагүй татварын дүн нь 54 дүгээр мөр дээр тус тус очно.

Зөрүүг image товчны image товчийг дарж хянах боломжтой.




Please Wait!

Please wait... it will take a second!