Frequently Asked Question
09. НӨАТ-тай үнээр үндсэн хөрөнгө худалдан авахад НӨАТ-ын тайланд хэрхэн хасагдуулах вэ? (2020.03 сараас хойших хувилбарт )
Last Updated 4 years ago
- НӨАТ-тай үнээр үндсэн хөрөнгө худалдан авахад НӨАТ-ын тайланд хэрхэн хасагдуулах вэ?
- 2020 оны 03 сарын хувилбараас хойших програмд ашиглах заавар
(Зураг-1)-ийн дагуу 23-26 ТАБ дээр даран дээрх тайлбарын дагуу НӨАТ-тай үндсэн хөрөнгөө ерөнхий журналд бүртгэнэ.
(Зураг-1)-ийг илүү ойлгомжтой болгох үүднээс доорх өгөгдлийг ерөнхий журнал болон ажлын хүснэгт, үндсэн хөрөнгийн тайлан, НӨАТ-ын тайланд хэрхэн очиж байгааг харуулав.
- 1.“Авзага” ХХК нь 2020 оны 1 сарын 10 нд “Очир”- ХХК-аас барилга байгууламж НӨАТ-тэй үнээр 220,000,000 сая төгрөгөөр худалдан авсан.
- 2. 2020 оны 1 сарын 20 нд “Ундарга” ХХК -аас машин тоног төхөөрөмж НӨАТ-тай үнээр 16,500,000 төгрөгөөр худалдан авсан.
- 3. 2020 оны 2 сарын 05 нд “Ану” ХХК- аас 3 ш буйдан 1 бүрийг нь 3300,000 төгрөгөөр НӨАТ-тай үнээр нийт 9900,000 төгрөгөөр худалдан авсан.
- 4. 2020 оны 2 сарын 08 нд “BSB”- ээс 5ш суурин компьютерийг 1 бүрийг нь 1045,000 төгрөгөөр НӨАТ-тай үнээр нийт 5,225,000 төгрөгөөр худалдан авсан.
- 5. 2020 оны 2 сарын 15 нд “Анд”- ХХК-аас хайгуул үнэлгээний хөрөнгө НӨАТ-тай үнээр 33,000,000 төгрөгөөр худалдан авсан.
- 6. 2020 оны 3 сарын 05 нд “Тод сервис”- ХХК-аас ачааны машин НӨАТ-тай үнээр 13,200,000 төгрөгөөр худалдан авсан.
(Зураг-2) дээрх дугаарласан журнал бичилт нь “Авзага” ХХК-ын 1-р улиралд худалдан авсан НӨАТ-тай үндсэн хөрөнгө ба дэс дарааллын дагуу дугаарлав.
Мөн сард ногдох хасагдуулах НӨАТ-ыг тохируулахдаа (Зураг-1) -ын тохируулах зааврын дагуу хийхийг анхаарна уу !
Хэрэв хайгуул үнэлгээний хөрөнгө авсан бол тогтмол sheet-нд (Зураг-3) дээрх тохиргоог хийж өгнө. Хайгуул үнэлгээний хөрөнгө нь элэгдэл тооцдоггүй тул элэгдлийн данс сонгох шаардлагагүй.
(Зураг-4) дээр Авзага ХХК -ын 1-р сард худалдан авсан НӨАТ-тай үндсэн хөрөнгийн бүртгэл нь НӨАТ-ын тайланд хэрхэн очиж байгааг харуулав.
(Зураг-5) дээр үндсэн хөрөнгийн тайланд орлогыг бүртгэсэн ба тухайн хөрөнгийн элэгдлийг ААНОАТ хуулийн 17.11-т заасны дагуу дараа сарын 1 -ээс тооцсон болно.
(Зураг-6) дээр Авзага ХХК-ын 1-3 сард худалдан авсан НӨАТ-тай үндсэн хөрөнгийн бүртгэл нь НӨАТ-ын
нэгтгэл тайланд хэрхэн очиж байгааг харуулав.