Frequently Asked Question
I. Програмыг гацахгүй ажиллуулдаг болгохын тулд:
Шинээр Office-2019 суулган Office-oo (лицензтэй) болгоно уу.
Энэ тохиолдолд Компьютер дээр програм гацаж гарах, элдэв алдаа заах асуудал огт гарахгүй.
Програмын сүүлийн хувилбарууд Office-2019 ийн зарим нэмэлт боломжуудыг оруулж өгсөн нь Лицензгүй эсвэл Office
(2010, 2013, 2016)-той компьютерууд дээр гацах, нээгдэхгүй байх шалтгаан болж байна.
Алдаа заадаг тохиолдлуудыг харна уу.
1. Лицензгүй Office-ийн програм ажиллаж байгаад гэнэт гацаж гардаг.
2. Office -ийн хувилбар хуучирсан үед Шинэ програм нээх үед ийм алдаа зааж нээгддэггүй.
Windows болон Office оо лицензтэй болгохын бусад давуу талууд:
• Лицензтэй Windows нь өөр дээрээ вирусны хамгаалалт сайн тул заавал вирусны програм нэмж суулгах шаардлагагүй.
• Windows болон Office автоматаар UPDATE хийгдэн (хамгаалалт болон алдаанууд нь) шинэчлэгдэн сайжирч байдаг.
• Office-ийн ямарч файлууд найдвартай ажиллана.
• Лицензийн төлбөрийг 1 удаа төлсөн байхад жил бүр сунгах шаардлагагүй.
II. Програм гацах, файлаас гэнэт гарах, дахин нээгдэхгүй байх үед:
1. Alt+Ctrl+Delete товч дарж Task Manager гарган ирж ажиллаж байгаа excel файлууд дээр mouse 2 дарж end task хийж хаана.
2. Шинээр excel нээхэд Document Recovery гарч ирнэ. Doccument Recovery дотoрх Magicfinance файлын арын суман дээр дарж Show Repair дарж нээнэ.